Calvin Klein, хавар-зун 2019 цуглуулга
Дизайнер хоёр өөр киноноос санаа авч, зөрчилдөөнтэй атлаа нэгдмэл цуглуулга бүтээлээ
Өчигдөр Нью-Йорк хотноо дизайнер Раф Симонсын тэргүүлдэг Calvin Klein брэндийн шинэ цуглуулгын шоу болж өнгөрлөө. Дизайнер энэ удаад Стивен Спилбергийн 1957 оны "Jaws" киноноос бүтээлч санаагаа авсан бөгөөд үр дүнд нь цусны толбо мэт хээтэй хувцаснууд, махчин загасанд хазуулсан мэт юбка, усанд шумбах зориулалттай мэт өмсгөл, тус киноны зурагтай футболка зэргийг бүтээжээ. Симонсын бүтээлч ажилд нөлөөлсөн бас нэгэн кино бол Майк Николсын 1967 оны "The Graduate" юм. Харин энэ киноноос дизайнер төгсөгчдийн малгай, oversize эсгүүртэй пиджак, хуниастай юбка зэргийг урлах санаагаа олсон байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт