Хайх

Бюро 24/7 тойм: Dion Lee, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Dion Lee, pre-fall 2017

Нэхий хүрэм, саравчтай малгай, торго ба хамба хилэн материал

Text: Buro.Mongolia


Зураг:

Австралийн Dion Lee марк өөрийн минимал хэлбэр дүрстэй, практикт тустай, тайван өнгийн хувцаснуудаараа алдартай. 2017 оны pre-fall буюу улирал хоорондын капсул цуглуулгадаа маркийн хамт олон уламжлалт хэв маягтаа үнэнч үлдэхээр шийдэж, цэмцгэр эсгүүртэй, илүү дутуу детальгүй, чамин загварууд урлажээ. Үслэг хүрэм, пальто, нэхий хүрэм, хамба хилэн бомбер ба өмд, торгон даашинз, спорт аястай саравчтай малгай зэрэг нь минимал атлаа cool төрх агуулж байлаа. Энэ удаагийн цуглуулгад дизайнер гадуур хувцсанд илүү их анхаарал хандуулахыг зорьсон бөгөөд ихэвчлэн oversize загвартай хүрэмнүүд танилцуулж, тэднийг спорт ба цэргийн уур амьсгалтай хослуулсан харагдлаа. Ерөнхийдөө шинэ загварууд чимээгүйхэн ярьж, гол санаагаа төгс илэрхийлж байлаа.

цааш үзэх