Хайх

Dior Couture, намар-өвөл 2020 цуглуулга

Text: Buro.Mongolia


1944 оны зун, Парис суллагдсан ч дэлхий дахинаа дайн өрнөж байх үед, франц дизайнерууд загварын салбарыг аврахаар шаргуу ажиллаж байсан. Тэд Парисыг загварын нийслэл хот хэвээр нь үлдээхийн тулд бүхий л хүч чадлаа зарцуулсан байдаг. Тодруулбал тухайн үед дизайнерууд "Театр де ла мод" гэх хөдөлгөөнт үзэсгэлэн үүсгэн байгуулж, 70 см өндөртэй манекенүүдэд бодит загваруудынхаа жижгэрүүлсэн хувилбарыг өмсгөн хэрэглэгчдэд танилцуулдаг байсан билээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид Парист ирэх боломжгүй бол, Парис тэдэн дээр очдог байсан юм.

Харин Dior ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри энэхүү хөдөлгөөнт загварын үзэсгэлэнг дахин идэвхжүүлэхээр шийдсэн байна. Дэлхий дахинаа үүссэн нөхцөл байдалд тааруулан Dior хэрэглэгчиддээ шинэ кутюр цуглуулгынхаа жижгэрүүлсэн хувилбаруудыг болон ашигласан материалуудын өөдөснүүдийг илгээжээ. Брэнд энэхүү санаачилгадаа зориулан мөн богино хэмжээний кино танилцуулсныг эндээс үзэх боломжтой.

цааш үзэх