Хайх

ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд

Шангри-Ла Молл дахь ISAIA брэндийн бүтикээр зочиллоо

Text: Э.Амартүвшин


ISAIA брэндийн дэвшилтэт технологи бүхий тансаг материал, шинэлэг эсгүүр, нарийн мэдрэмжтэй дизайн, анхаарал татам өнгөний сонголт зэрэг нь өөртөө итгэлтэй, өөрийнхөө стилийг тодорхойлсон, хүчирхэг эрчүүдийн өөрсдийгөө илэрхийлэх хэрэглүүр мэт болжээ. Итали мэргэжилтнүүдийн деталь бүрийг төгс болгох, хамгийн дээд зэрэглэлийн чанарыг хүргэх чин хүсэл монголчуудад ч бас нээлттэй болсон нь эрчүүдийн загварын хөгжилд багагүй хувь нэмэр болж буй юм.

Дэлхийн алдартнуудын өмсөх дуртай ISAIA брэнд шинэ намар-өвөл 2022/2023 цуглуулгаа арвин түүх, онцлог соёл бүхий төрөлх Наполи хотынхоо “эрүүл энхийн дүүрэг” буюу Рионе Санитагаас сэдэвлэн гаргажээ. Тэд өөрсдийн цуглуулгын бүтээлч санаануудаа уламжлалт өнгө төрх, гоо зүй, үзэл санааг дахин эргэцүүлж бүтээдэг чиг шугамаа энэ улиралд ч үргэлжлүүлсэн нь шинэ цуглуулгаас харагдана. Наполи хотын хойд хэсэгт орших Рионе Санита дүүргийн аж амьдрал, гудамжнууд, барилга байгууламжууд гээд бүхэлдээ эрс тэс хэр нь үзэсгэлэнтэй эсрэгцэл бүхий байдаг бөгөөд хувцаслалт дээр ч мөн адил чөлөөт болон албаны, тэрслүү болоод уламжлалт зэргээр ажиглагддаг байна.

ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 1)

Энэхүү дүүрэг нь мөн хорьдугаар зууны кино урлагийн нөлөө бүхий урсгалуудын нэг, Алтан үе ч гэж нэрлэгддэг неореализмын 1940-1950-иад оны үеийн эгэл хүмүүсийн өдөр тутмын амьдрал, зах, гудамжны үнэн бодит өнгө төрх, далайн эргийн бүлээн салхи зэрэг гоо зүйн үндсэн элементүүдийн ахиц дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн учраас ISAIA брэнд уг дүүргийг онцлон байгаа хэрэг. Намар-өвөл 2022/2023 цуглуулга неореалист маягийн киног санагдуулам контраст бүхий ба бүхэлдээ энгийн хэр нь цэмцгэр юм.

ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 2)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 3)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 4)

Сонгодог хэв маягтай пальто болоод пиджак нь загварын хувьд ч тэр, эсгүүрийн талаас ч тэр аль ч үед өмсөхөд тохиромжтой. Өнгөний хувьд саарал, бор, шаргал гэхчлэн байгалийн өнгө давамгайлж байгаа нь таны шүүгээн дэх аль ч хувцастай зохицно. Аливаа доторлогоо болон зөөлөвч байхгүй учраас хослолуудынхаа гадуур зузаан хувцас өмссөн ч биед эвтэйхэн хэвээр байдаг.

ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 5)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 6)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 7)

Намар-өвөл 2022/2023 цуглуулга дахь хээний хувьд ISAIA брэндийн нэрийн хуудас болсон шоотой хээ зонхилжээ. Ер нь хээтэй хослол анх худалдаж авах гэж байгаа хүнд шоотой хээ хамгийн аюулгүй, классик сонголт болдог ба ийм төрлийн хээ нь эрэгтэй хүний цээж хэсгийг илүү өргөн харагдуулдаг давуу талтай. Ташрамд дурдахад, энэхүү цуглуулгын зарим цувнуудын дотор хэсэгт байгаа хээ нь онцлон буй Рионе Санита дүүргийн Сан Феличийн ордны гоёмсог шатны хэсгийг дүрсэлсэн байна.


Ташрамд дурдахад, ISAIA брэнд хэрэглэгчдэдээ өөрсдийн галбирт төгс зохицсон, дахин давтагдашгүй цор ганц хослол урлах “made to measure” үйлчилгээ үзүүлдэг ба есдүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал Shangri-La Mall дахь дэлгүүртээ захиалгаар хослол урлах арга хэмжээ зохион байгуулах аж. Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан ISAIA брэндийн борлуулалт хариуцсан захирал Энзо Магарачи, мастер тейлор Массимо Золо нар Итали улсаас айлчлан, захиалгаар хослол урлах үйлчилгээг үзүүлэх юм.


ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 8)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 9)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 10)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 11)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 12)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 13)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 14)
ISAIA намрын шинэ загварууд: Италийн кино урлагийн Алтан үеийг харуулах эрчүүд (фото 15)

ISAIA Mongolia

Утас: 77221010, 80906070, Хаяг: Shangri-La Mall, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Facebook: ISAIA Mongolia

Instagram: @isaia_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх