JIl Sander, pre-fall 2021 цуглуулга
BURO. тойм
Улирал хоорондын буюу pre-fall цуглуулгынхаа зураг авалтыг JIl Sander брэндийн бүтээлч захирлууд Люси болон Люк Мейер нар орон сууц дотор хийжээ. Тэд шинэ загваруудыг гэрийн, тав тухтай харагдуулахыг хүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. Сатин материалтай унтлагын мэт даашинзууд, пижам мэт загвартай сорочканууд, савхин материалтай бэлтгэлийн өмднүүд, ноолууран легинсүүд, ноосон даашинзууд, тэгш бус хэмтэй урт свитер цамцнууд, аварга том хүзүүний ороолтууд гээд ерөнхийдөө маш тав тухтай бөгөөд дулаан загваруудаас цуглуулга бүрдсэн байгаа.