Хайх

Celine, Resort 2021 цуглуулга

Celine, Resort 2021 цуглуулга

BURO. тойм

Text: Buro.Mongolia


Зураг:

Эди Слиманы шинэ цуглуулга дахин нэг удаа 1960 болоод 70-аад онуудаас санаа авч, тухайн үеийн "old-old Celine"-ий гоо зүйг харуулжээ. Дизайнер дундаж урттай цэцгэн хээтэй даашинзыг хантаазтай хослуулж, футболканы гадуур хөвсгөр үслэг хүрэм өмсүүлж, судалтай сорочкануудын товчийг бараг өмдний бүс хүртэл задалж, судалтай даавуун цамцнуудыг жийнсэн дотор хийж, харин жийнснүүдийг түрийтэй гутал дотор хийн загварчилсан байлаа. Түүнчлэн Слиманы алдарт хэв маягийг илтгэх нарийхан эсгүүртэй пиджакууд болон богемын стильтэй сафари хүрэмнүүд, ноосон нөмрөгүүд, зузаан нэхмэл кардиганууд цуглуулгад багтсан харагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх