Хайх

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Намар-өвөл 2019/20

Text: Buro.Mongolia


JW Anderson ба Uniqlo брэндүүд намар-өвөл 2019 улиралд зориулж хамтарсан цуглуулга гаргах болсон тухайгаа энэ оны зургадугаар сард зарласан билээ. Тухайн үед брэндүүд өөрсдийн Instagram хуудаснаа богино хэмжээний видео тизер болон анхны сурталчилгааны зургуудыг нийтэлж байсан бол одоо тэд цуглуулгын бүх загваруудыг дэлгэлээ.

JW Anderson x Uniqlo намрын цуглуулга нь Их Британийн байгалиас сэдэвлэн хийгдсэн ба загвар бүр нь сонгодог англи стилийг илтгэжээ. "Шотланд хээ" гэгддэг дөрвөлжин хээтэй даашинз, куртка ба ноосон цамцнууд, цацагтай юбканууд, том нэхмэлтэй сул свитерууд, хонины ноосон болон өдөн куртканууд, богино пальтонууд зэрэг нь цуглуулгын онцлох загваруудаар нэрлэгджээ. Харин аксесуарын хувьд ус нэвтэрдэггүй нейлон материалаар хийгдсэн үүргэвчтэй болон хавтгай хэлбэртэй цүнхнүүдийг танилцуулсан байна.

Цуглуулга аравдугаар сарын 18-наас эхлэн Uniqlo брэндийн салбар дэлгүүрүүд болон вебсайтаар худалдаалагдана.

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 1)

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 2)

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 3)

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 4)

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 5)

Бүгдийг нь авмаар: JW Anderson x Uniqlo цуглуулгын загвар бүртэй танилцана уу (фото 6)

txt

text

цааш үзэх