Хайх

MFW: Roberto Cavalli, хавар-зун 2016

MFW: Roberto Cavalli, хавар-зун 2016

Хээ болон хошин мэдрэмж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Emilio Pucci-д хэсэгхэн хугацаа өнгөрүүлсэн Питер Дундас Roberto Cavalli уруу эргэн ирсэн бөгөөд Миланы загварын долоо хоног дээр анхны цуглуулгаа танилцууллаа

Питер Дундасыг мэдээж хэрэг Массимо Жоржетти эсвэл Алессандро Микелетэй харьцуулах нь утгагүй. Гэхдээ тэрбээр Roberto Cavalli-д шинэ санаа авчирч, брэндийг залуужуулж, шинэ хэрэглэгчдийг татах гэх мэт бусадтайгаа адилхан зорилготой ирсэн. Хамгийн сонирхолтой нь Emilio Pucci түүний оронд очих Жоржеттиг яг л тийм зорилгоор дуудсан. Эдгээр дизайнерууд хоёулаа зорилгодоо хүрч, шинэ загварын орднууддаа шинэ амьдрал бэлэглэж чадлаа.

Дундасын эргэж ирснээсээ хойш Cavalli-д зориулсан анхны цуглуулга нь брэндийн хамаагүй сонирхолтой, шинэ эрин үе эхэлж буйг харууллаа. Урьдын хэтэрхий тачаангуй байдал болон хурц хээний оронд илүү хөнгөхөн, заримдаа бүр спортлог хэв маягтай загварууд иржээ. Брэндийн тачаангуй байдал, хээ, нүцгэлсэн бие гэх шинж чанарууд бүхлээрээ арилаагүй хэдий ч шинэ цуглуулгын загварууд нас бие гүйцсэн бүсгүйчүүдэд биш харин залуу цовоо охидод зориулагдсан мэт харагдаж буй нь авууштай. Ерөнхийдөө цуглуулгын ихэнх загваруудад 1980-аад оны жолоодлогогүй, зоригтой хэв маяг ажиглагдлаа. Мөн Дундас өмнөх брэнддээ танилцуулж байсан хээтэй оймсон комбинзоныг Cavalli-гийн хавар-зун 2016 улиралд оруулсан нь бусад хувцаснуудтайгаа сайхан зохицжээ.

Юутай ч эртний Roberto Cavalli брэндийн таних тэмдэг болсон газар хүртэл урттай, гэдэс ил гаргасан, намирсан даашинзууд ч энд бий. Гэхдээ энэхүү сонгодог загваруудын араас маш зугаатай хувилбарууд тайзнаа гарч ирсэн. Тодруулбал хөвсгөр хуниаснуудаас бүрдсэн даашинз эсвэл хэлбэр дүрсгүй, сул загварын урт хүрэм гэх зэрэг хувцаснууд сонирхолтой харагдаж байлаа.

цааш үзэх