Хайх

MFW: Stella Jean, Alberta Ferretti, № 21

MFW: Stella Jean, Alberta Ferretti, № 21

Хавар-зун 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Миланд загварын долоо хоног үргэлжилсээр байна. Эхний өдрийн хамгийн сонирхолтой шоунуудыг толилуулъя

Stella Jean

Стелла Жан өмнөх шигээ тод өнгөнүүд ба зугаатай хээнүүд ашиглалаа. Гэхдээ энэ удаад тэдгээрийг аялалын сэдэвтэй холбожээ. Ингэснээр дизайнер нэгэн зэрэг өмнөд бас хойд Америк, Африк мөн Европ улсуудын сэдэвтэй зураг, хээнүүд цуглуулгадаа оруулсан. Тэдгээрээс хамгийн их нүдэнд туссан нь Мексикийн сэдэвтэй загварууд байлаа. Тодруулбал үзэсгэлэнт Фрида Калогийн хэв маягтай овоолсон хуниас болон кактус мод, жижигхэн хүн, малгай ба илжигний зурагтай хээнүүд сонирхол татлаа.

Alberta Ferretti

Alberta Ferretti гэх нэлээд консерватив үзэлтэй брэнд үргэлж маш үлгэрийн бөгөөд эмэгтэйлэг загварууд танилцуулдаг. Харин энэ удаад дизайнер элсэн цөлийн уур амьсгалыг Миланд авчирлаа.

Юутай ч Alberta Ferretti-гийн хэв маяг хэвээрээ үлдэж, цуглуулгын төвд илгэн материалаар хийсэн богино, эсвэл газар хүрэм урттай, хөвсгөр, "элсний" өнгөтэй даашинзууд байлаа. Түүнээс гадна бас нил ягаан өнгийн даашинзууд орсон нь тайзанд өнгө орууллаа. Ерөнхийдөө цуглуулгыг сэдвээр нь хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрх нь элсэн цөлтэй холбоотой эртний соёл иргэншилд зориулагдсан бол хоёр дах нь Африкийн Сафари хэв маягийг бүрдүүлжээ.

№ 21

Алессандро Дель Аква цуглуулгадаа 1990-ээд оны гол хоёр сэдвийг ашиглалаа. Минимализм хэв маягаас энгийн хослол-даашинзыг зээлдэж, гранж урсгалтай хольжээ. Ингэснээр энгийн даашинзууд, хуниас, тууз, хиймэл цэцэг гэх олон төрлийн чимэглэлүүдтэй болж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ.

цааш үзэх