Хайх

MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга

MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга

Text: Б.Энххүслэн


Zoson брэнд хэрэглэгчдийг сэтгэл амар байлгаж байгаль дэлхийгээ хогоос нь хөнгөвчлөх "ногоон" цуглуулгыг танилцууллаа.

MPDU Fashion Week-ийн эхний дөрвөн хоногийн турш оролцогч брэндүүд цуглуулгын загваруудаа танилцуулсан зураг болон бичлэгийг дор бүрнээ шинэлэг арга барилтайгаар толилуулсан бол яаг одоо Zoson брэнд хавар-зун 2021 цуглуулгаа ил болгож байна. Сүүлийн үед дэлхий даяар дийлэнх загварын брэндүүд хувцас бүрээ бүтээхдээ байгальд ээлтэй байх зарчмыг баримтлах болсон ба Zoson брэнд ч мөн хүрээлэн буй орчиндоо ээлтэй цуглуулгыг дахин гаргажээ. "Хүмүүс байгаль дэлхийдээ ээлгүй амьдарч байгаа нь өдөр тутамд сэтгэл өвтгөж байгаагаас энэ цуглуулгыг бүтээх сэдэл төрсөн. Тус цуглуулга нь эхнээсээ дуусах хүртлээ ямар ч хог хаягдалгүйгээр бүтсэнээрээ онцлог" гэж брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Шийлэгмаа цуглуулгын гол санааг тайлбарлалаа.

Нийт толилуулсан загваруудаас үлдэгдэл материал ашиглан жижиг деталь бүрийг нь зүүмэл урлалаар бүтээсэн хантаазыг онцолж байна. Уг хантааз нь хэчнээн үлдэгдэл материалуудаар бүтсэн ч цуглуулгын үндсэн загвараар тодорсон бөгөөд аливаа зүйл хөгжлийнхөө эцэст хүрэхээрээ эхэлсэн цэг рүүгээ буцдаг гэх санааг илэрхийлэхийг зорьжээ. Дизайнер Б.Шийлэгмаа "Зүймэл урлал (patchwork) нь Zero waste загварыг бүтээхэд хамгийн зөв шийдэл болдог учраас бүх загвар маань ийнхүү бүтсэн. Эдгээр загваруудаа байгальд ээлтэй амьдрахыг эрхэмлэдэг хүн бүрт зориулж байна" хэмээн хэрэглэгчдэдээ хандан хэлсэн юм. Түүнчлэн материалын хувьд байгалийн өнгөтэй 100% Монгол ноолуурыг ашигласан байна.

Видеоны зураг авалтыг Regis Place цогцолборын дээвэр дээр хийсэн ба өндөрт учраас цас, салхи, уул, үүлийг буюу байгалийн дүр зураг болон араншинг харуулжээ. "Зураг авалтаа зуны эхэн сарын цастай өдөр сонгож хийсэн нь цаг уурын өөрчлөлт бодитой нөлөөлөл үзүүлж байгааг, бид үүний эсрэг алхам хийж амьдралын хэв маягаа өөрчлөх ёстойг сануулахыг зорьсон" хэмээн дизайнер Б.Шийлэгмаа хүн бүрийг дэлхийгээ хайрлахыг уриалсан юм. 

MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 1)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 2)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 3)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 4)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 5)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 6)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 7)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 8)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 9)
MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн хавар-зун 2021 цуглуулга (фото 10)

Загвар зохион бүтээгч Shiilge

Бичлэг March Nine Media

Нүүр хувиргагч Anara`s make up

Үс засалт Khosoo & Erdene

Модель Уранцэцэг, Уянга, Сэлэнгэ, Төгсөө, Нараа

Хамтран ажилласан Regis Place

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх