Хайх

MPDU Digital Fashion week: Muse Art House \"Үлэмжийн Чанар\" цуглуулга

MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга

Text: Б.Энххүслэн


Muse Art House үндэсний болон орчин үеийн хэв маягийг нэгтгэсэн цуглуулгыг толилууллаа

MPDU Digital Fashion Week-н дөрөв дэх өдрийг хааж Muse Art House брэнд "Үлэмжийн Чанар" цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгыг "Үлэмжийн Чанар" гэж нэрлэсэн нь тус дууны үгнээс сэдэл аван загваруудаа бүтээсэнтэй холбоотой билээ. Тодруулбал, Muse Art House брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Цас цуглуулгадаа зориулан Э.Найдандорж зураачаар "Үлэмжийн Чанар" дууны таван мөрийг каллиграфигаар бичүүлсэн бөгөөд үг нэг бүрийг видео зураг авалт дээр тусгай эффект ашиглан харуулсан байна. "Үлэмжийн Чанар дууг нэг удаа дуулахад мянган удаа ногоон, цагаан дарь эхийн тарни уншсантай адил буян хураадаг ба эмэгтэй хүний таван гайхамшгийг утга төгөлдөр өгүүлдэг билээ. Тус дууг сонссон хүн бүр эерэг энергийг өөртөө хуримтлуулдаг. Тиймдээ ч 'Үлэмжийн Чанар' дууны үгийг цуглуулгадаа шингээхийг хүссэн" хэмээн Г.Цас онцолсон юм.

MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 1)

Тэд зураг авалтдаа зориулан Төвдөөс авчирсан шороон будгаар монгол зургийг зурж бичлэгтээ оруулжээ. "Шороон будаг бол тосон, акрилик будгаас өөр бөгөөд тус будгийг бурхны зураачид хэрэглэдэг. Бид шороон будгаар будсан монгол зургийг зураг авалтынхаа фон болгон баяжуулж проектороор тусгай эффект өгсөн. Ерөнхийдөө Хүннү үеийн эмэгтэйг дүрсэлсэн зургийн өмнө цуглуулгын загваруудаас өмссөн орчин үеийн эмэгтэйг буюу Ч.Очгэрэлийг байгаагаар нь харуулахыг хүссэн" хэмээн Г.Цас хүннү болон орчин үеийг нэгтгэсэн танилцуулга бичлэгийнхээ үйл ажиллагаанаас хуваалцлаа.

Бид "Үлэмжийн Чанар" цуглуулгаас бүтээхэд өндөр ур чадвар шаардагдсан хантаазыг онцолж байна. Энэхүү хантаазыг хамгийн нарийн хэмжээнд нь ээрсэн зэс утсаар хийж гараар нэхжээ. Тус загвар бүтсэн үйл явц болон тулгарсан хүндрэлүүдийн талаар Г.Цас "Уг хантаазыг зэс утсаар оёход зүүнүүд маш амархан мохож эсвэл хугарч байсан. Учир нь зэс утас чинь нэг ёсондоо маш нарийхан төмөр утас гэсэн үг шүү дээ" гэсэн юм.

Эцэст нь "Бид дахин давтагдашгүй хосгүй өв соёлоо хадгалж явахыг зорьдог тул өдөр тутамд өмсөх цамц футболка гэхээсээ илүү монгол үндэсний хувцсыг уралдаг бөгөөд үндсэн загварыг нь эвдэлгүйгээр орчин үед суулгаж хийхийг хичээдэг. Түүнчлэн би загвар болгоныхоо деталь бүрийн бэлгэдлийг нь бодож бэлэгшээж урладаг" хэмээн Г.Цас Muse Art House-ын үйл ажиллагаагаа явуулахдаа баримталдаг эрхэм зарчмаасаа дурдлаа.

MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 2)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 3)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 4)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 5)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 6)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 7)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 8)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 9)
MPDU Digital Fashion week: Muse Art House "Үлэмжийн Чанар" цуглуулга (фото 10)

ҮЛЭМЖИЙН ЧАНАР/ SS21

Загвар зохион бүтээгч , зураач

MUSE ART HOUSE /Г.ЦАС

Зураач Э.Найдандорж, Б.Мөнхцэцэг, Э.Мөнхтуул

Уран бүтээлч LEREG entertainment / Ч.Очгэрэл

Нүүр хувиргагч Anara's makeup / О.Наранбилэг

Үс засалт Gold Salon / И.Батзаяа

Бичлэг, Гэрэл зураг March Nine Media

Strategic Partner EDEN brand

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх