Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Prabal Gurung, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Prabal Gurung, хавар-зун 2017

Гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоногоос бид Prabal Gurung, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүргэж байна

Прабал Гурунгийн хэлснээр бол түүний шинэ цуглуулга гоц эмэгтэйчүүдэд зориулсан гэнэ. Тэдний дунд АНУ-ын феминизмийн бэлгэ тэмдэг, 1960-аад оны улс төрийн идэвхтэн Глория Стайнем, яруу найрагч, зохиолч, иргэний эрхийг хамгаалагч Майя Энжелоу нар байгаа юм. Прабал АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нарыг хувцаслаж байсан ба тэднийг ч гэсэн өөрийн урлагийн тэнгэрээр нэрлэсэн. Гэхдээ түүний цуглуулгад нөлөөлсөн хамгийн гол хүн бол Прабал Гурунгийн ээж юм.

Прабал Гурунг шинэ улиралд бүх төрлийн дресс кодод тохирох янз бүрийн урттай, өнгө, өнгийн (тод улбар шар, зосон шар, кобальт) үдшийн ба коктейль даашинзуудыг санал болгож байна. Шинэ цуглуулга их эмэгтэйлэг болсон харагдлаа. Энд ямар ч этгээд төрх ба залуусын моод хөөсөн зүйлс байхгүй. Мөн романтик хэв маягийг илтгэх нэг ч зүйл харагдсангүй. Бүр цэцгэн чимэглэлтэй, нэг мөр нь унжсан цамц хүртэл "охидод" зориулсан биш харагдах бөгөөд уг цамцыг тэгш бус хэмтэй, атласан юбкатай хослуулж өмсөхийг санал болгожээ.

Битүү энгэртэй даашинзууд гуя хүртэл урттай оноотой байсан нь анхаарал татлаа. Яг л хормойг нь хайчилсан мэт юбкануудыг пирсингээр чимэглэжээ. Энэхүү деталь нь даашинзууд дээр ч давтагдсан байна. Пирсинг торгоны өөдсүүдийг хооронд нь холбон, бусад хэсгээр биеийн ил гарсан хэсэг харагдахаар урласан байна.

Энэ нь Versace-ийн оёдлын оронд сүлбээрэн зүүтэй алдарт хар даашинзыг битүүхэн сануулах зорилготой байсан ч байж магадгүй. Бүр 1994 онд яг энэ даашинзыг Хью Грантын тоглосон "Four Weddings and a Funeral" киноны нээлтэнд Элизабет Херли өмсч байсан бөгөөд түүний алдар нэр ба амжилтанд хүрэх гол шалтгаан болсон гэж үздэг. Тиймээс Prabal Gurung-ийн хаврын цуглуулгад орсон даашинзыг дизайнерын урлагийн тэнгэрүүдээс хэн нь өмсөхийг харах сонирхолтой байх болов уу.

цааш үзэх