Хайх

Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз

Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз

Text: Buro.Mongolia


Streetwear загвар сонирхогчид Adidas болон Wales Bonner-ын хамтралаас онцгой зүйл төрдгийг мэднэ. Ялангуяа Wales Bonner брэнд нь Samba пүүзний шилдэг хувилбарыг бүтээхдээ гаргууд билээ. Тэд анх 2020 оны нэгдүгээр сард хамтарч 70-аад оны хэв маягтай Samba болон алдарт гурван судалт бэлтгэлийн хослол багтсан цуглуулга танилцуулсан нь тухайн үед өндөр амжилт олж байлаа. Ийнхүү гурав гаран жилийн дараа брэндүүд дахин нэгдэж редактор миний хүлээлтийг лавтай давсан загваруудыг толилуулаад байна.

Намар-өвөл 2023 цуглуулгын гол дүр нь мэдээж хэрэг Samba пүүз. Энэхүү загвар нь дөрвөн төрлийн өнгөний сонголттойгоос “Fox Brown” пүүз арьс болон илгэн материалын хослолоос бүтсэн бол “Cream White”, “Dark Brown”, “Core Black” загварууд тачир үслэг гадаргуутай гэдгээрээ онцлог болжээ.

Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 1)
Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 2)
Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 3)
Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 4)

Миний хувьд тус цуглуулгаас юун түрүүнд "Dark Brown" Samba-г онцолно. Учир нь тус загварт дизайнер Грэйс Уэльс Боннерын сүүлийн үеийн цуглуулгадаа тогтмол нэвтрүүлж эхэлсэн цоохор ирвэсийн хээ тусгалаа олсон төдийгүй Samba пүүзний уламжлалт загвар дорвитой эвдэгдэж бусдаасаа ялгарах шинж чанарыг агуулжээ. 

Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 5)

Эдгээр загварууд нь арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар төлөвлөгдсөн ба пүүзнүүдийн үнэ 180-220 ам.долларын хооронд тогтжээ. Samba пүүз томоохон чиг хандлага болж хэрэглэгчдийн дунд өндөр эрэлт тогтоосноос үзэхэд энэхүү цуглуулга нь богино хугацаанд зарагдаж дуусах өндөр магадлалтай байна.

Онцлох загвар: Adidas болон Wales Bonner-ын хамтралаас төрсөн үслэг Samba пүүз (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх