Хайх

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл

Бюро 24/7 тойм

Text: Buro.Mongolia


Италийн алдарт Sisley брэндийн 2018 оны хавар-зун цуглуулгын зураг авалтанд загвар өмсөгч Б.Цэрэндолгор, Ж.Энэрэл болон Б.Галбадрах нар оролцож, орчин үеийн залуусын загварлаг хэв маягийг танилцууллаа

Их хотын залуусын эрх чөлөө, загварлаг, өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл болсон Sisley брэнд хавар-зун 2018 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Шинэ цуглуулгад тод өнгө, тэгш бус хэм, ретро хээ, романтик хэв маяг гээд олон зүйлсийг нэг дор цогцлоосон нь дэврүүн, эрч хүчтэй байдлыг илтгэж буй юм.

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл (фото 1)

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл (фото 2)

Загвар өмсөгч Ж.Энэрэл болон Б.Цэрэндолгор нарын амилуулсан зураг авалтаас Sisley брэндийн шинэ загварууд хараа булаам дэгжин боловч биед тав тухтай байхаар бүтээгдсэн нь ажиглагдана. Шинэ цуглуулгад багтсан загвар бүрийг ажил хэрэгч, чөлөөт гээд олон янзаар өмсөж болох ажээ. Түүнчлэн Sisley брэнд бүтээсэн загвар бүртэйгээ төгс зохицох гутал болон аксесуарын цуглуулгыг давхар гаргасан нь бүсгүйчүүдэд цогц дүр төрх бүтээх боломжийг олгож байна.

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл (фото 3)

Sisley брэндийн эрэгтэй цуглуулгад өөгүй цэмцгэр байдлыг илэрхийлэх сонгодог загваруудыг орчин үеийн уур амьсгалтай болгон баяжуулжээ. Тухайлбал уламжлалт эсгүүртэй хүрмэнд бага зэрэг контемпорари уур амьсгал оруулсан бол chino загварын өмдийг деним материалаар урлажээ.

Sisley, хавар-зун 2018: Эрх чөлөө, загварлаг байдлын илэрхийлэл (фото 4)

Харин спортлог байдлыг эрхэмлэгч эрчүүдэд зориулан Sisley итали гаралтай ах дүү дизайнер Марко ба Стефано Ван Ортон нартай хамтран тусгай загварууд гаргасан нь салхины хамгаалалттай хүрэм болон үүргэвч байлаа. Трэндэд үл захирагдсан тус загварууд нь загварлаг байдлаа хэзээ ч алдахгүй бөгөөд орчин үеийн ажил хэрэгч, нарийн мэдрэмжтэй залууст зориулагджээ.

Sisley Mongolia

Хаяг:  Бишрэлт Их дэлгүүр 2-p давхар
             Шангрила Молл 1-p давхар
             Улаанбаатар Их дэлгүүр 1-p давхар
Утас: 7000-8977, 7012-979

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх