Супермодель Кристи Тарлингтон 25 жилийн дараа анх удаа тайзнаа гарлаа
Marc Jacobs-ийн загварын шоу дээр
Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд Marc Jacobs брэндийн намар-өвөл 2019 улирлын загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер сүүлийн улирлуудад ретро хэв маягаар уран бүтээл туурвих болсон бөгөөд эсгүүрийн хувьд oversize, хэтрүүлэгтэй пропорцыг онцолж байгаа. Ерөнхийдөө Жейкобсийн шинэ цуглуулгаас 1980-аад онуудад домог болж байсан Клод Монтана ба Ив Сен-Лоран нарын танигдахуйц силуэтуудыг олж харах боломжтой байлаа.
Харин загварын шоуг 50 настай супермодель Кристи Тарлингтон хаасан нь олон нийтийн дунд шуугиан дэгдээлээ. Учир нь энэ нь Тарлингтоны хувьд 25 жилийн дараа анх удаа загварын тайзнаа гарч буй чухал үйл явдал байсан юм.
Үзэх
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40