Унтлагын хувцасны шинэ хэв маяг: A La Russe хураангуй цуглуулга
“Гэрийн” бус бүсгүйчүүдэд
A La Russe брэндийн үүсгэн байгуулагч Анастасия Романцова гэрийн хувцсыг шинэ хэв маягт оруулсан хураангуй цуглуулга гаргалаа
Унтлагын хувцас өмсөөд гадуур гарахад гайхах хүн үгүй болсон. Учир нь загварын долоо хоногуудаас бид унтлагын хувцсыг өдөр тутмын, түүгээр ч барахгүй үдшийн даашинз болгон хувиргасан тренд олон дизайнераас харсан билээ. A La Russe-ын хамт олон ч мөн адил энэхүү трендийн дагуу маш тансаг загваруудтай хураангуй цуглуулга гаргалаа. Гэртээ урагдсан футболк, биеийн тамирын өмд зэрэг өмсдөг нэгэнд өдөн эмжээртэй халат, тансаг кимоно болон нарийн угалзтай комбинзон хэтэрхий "ганган" мэт санагдаж болзошгүй. Харин гадуур гарахдаа эдгээр хувцаснууд дээр том хэмжээтэй ээмэг болон хөнгөн сандаал хослуулахад л хангалттай. Зоригтой байж болно шүү.