Хайх

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс

Text: Б.Энххүслэн


Улирал солигдох мөчид ноолууран хувцас хамгийн тохиромжтойд тооцогддог. Хараахан арилаагүй өвлийн жаварт таныг жиндүүлэхгүйн сацуу хаврын урь мэдрэгдэх өдрийн цагаар хөлрүүлж тавгүйтүүлэхгүй. Мөн хөнгөн, зөөлөн шинж чанартай глэм шик хэв маяг бүтээх гол тулгуур юм. Ноолуурыг гэрт, гэрээс гараад ажилдаа, ажлаас таран аялалд гээд ямар ч үед өмсөх бололцоотой төдийгүй хэрэгцээнээс илүүдсэн хэрэглээг бууруулах капсул хувцасны шүүгээ бүрдүүлэхэд тусалдаг билээ.

Энэ удаа бид шинэ улирлын шоппинг хийхээр зэхэж буй уншигчдадаа чанарыг дээдлэхийн сацуу загварлаг байдлаа орхигдуулдаггүй Leader Cashmere брэндийн анхны цуглуулгыг танилцуулж байна. Тэдний урласан цайвар суурь өнгөтэй, нил ягаан хээ судалтай загварууд нь хаврын налгар өдрүүд хаяанд ирснийг сануулах болно.

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 1)

LEADER CASHMERE БРЭНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН НЬ

“Лидер Кашмер” ХХК нь хоймор нутаг Хөвсгөлийн брэнд гэдгээрээ танигдсан. Тэд 2011 оноос хойш ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хагас боловсруулсан болон сүлжмэл бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь нийт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг ОХУ, БНХАУ болон Япон улсад экспортлон гаргадаг бөгөөд цаашид гадаад харилцаа холбоогоо тэлж Герман, Итали, Унгар, Польшийн зах зээлд нэвтрэн Монгол ноолуурыг сурталчлахад хувь нэмрээ оруулах зорилготой билээ.

Ийнхүү түлхүү үйлдвэрлэлтийн шатанд бүтээгдэхүүн боловсруулдаг байсан компани 2022 оны арванхоёрдугаар сараас анхны Leader Cashmere нэртэй нэрийн дэлгүүрээ нээн ажиллаж байна.

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 2)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 3)

LEADER CASHMERE БРЭНДИЙН АНХНЫ ЦУГЛУУЛГА 

Leader Cashmere нь “Pure” хэмээх намар-өвөл 2023 цуглуулгаа яг л нэрийнхээ утгын адил ноолуурын байгалийн анхдагч шинж болон чанарыг агуулсан байхаар зорьж бүтээжээ.

Биеийн хөдөлгөөнтэй уялдах тансаг мэдрэмж

Та өөрийгөө ноолууран материалтай сулавтар силуэттэй өмд болон өвдөг давсан урт кардиган хослуулан өмссөн байгаагаар төсөөлөөд үзээрэй. Алхах тоолонд нааш цааш намирах хувцас хөдөлгөөнийг тань улам уян налархай харагдуулж эгэл бөгөөд тансаг стилийг бүтээх болно. 

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 4)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 5)

Бүх шалгуурт нийцсэн кардиганы загвар

Ноолууран хувцасны шүтэн бишрэгчид болон загварын стилистүүд классик кардиган бол хувцасны шүүгээнд заавал байх ёстой сонголт гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгвэл Leader Cashmere юутай ч хослуулсан зохицох цайвар өнгөтэй, цамц, футболканы гадуур өмсөхөд тав тух мэдрүүлэх нэлмэгэр ханцуйтай, мөн М хэлбэрийн зүсэлттэй захны хэлбэр, нил ягаан өнгийн судалтай кардиганыг санал болгож байна. Үүнээс гадна тэд намар-өвөл 2022 улиралд дэлгэрч эхлэн одоо ч тренд хэвээр байгаа урт ханцуйны деталийг цамцандаа шигтгэж өгчээ.

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 6)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 7)

Гэртээ ч биеэсээ салгамааргүй тав тух

Биед наалдах зөөлөн материал, биеийн галбирт таатай суух силуэт, хэт бариу биш сул дизайн, эдэлгээний явцад улам зөөлрөх гадаргуу, арьсанд харшлахгүй байгалийн чанар хосолсон эдгээр загваруудыг өдөр тутамдаа хаана ч өмссөн зохимжтой байх болно. 

Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 8)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 9)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 10)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 11)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 12)
Энэ хаврын шүүгээг бүрдүүлэх ноолууран загваруудыг Leader Cashmere брэндээс (фото 13)

LEADER CASHMERE 

Хаяг: Улсын их дэлгүүрийн баруун урд, төв зам дагуу Leader Cashmere дэлгүүр

Утас: 7777 8755

Facebook: Leader Cashmere

Instagram: @leadercashmere

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх