Хайх

Монгол брэндүүдийн гаргасан цагаан сарын шинэ цуглуулгуудтай танилцъя

Монгол брэндүүдийн гаргасан цагаан сарын шинэ цуглуулгуудтай танилцъя

Үндэсний хувцасны хэв маяг улам л өргөжсөөр

Text: Б.Энххүслэн


Хуучин бүхнийг үдэж, шинэ жилээ хөөр баясалтайгаар угтах сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд хүн бүр шинийн нэгний өглөө ургах нарнаас эртлэн босож шинэ дээл хувцсаа өмсөн баярын зан үйлээ гүйцээдэг. Ингэхдээ нэг айлаас нөгөө айл руу ахмад буурлуудынхаа мэндийг мэдэхээр зөрөлдөн алхах нь Монгол улсад үндэсний хэв маягтай загварын долоо хоног эхэлсэн үү гэлтэй нүд баясгаж, бахархал төрүүлэм уур амьсгал бүрддэг билээ.  

Дээл хувцас нь бидний тусгал юм. Энэ бол Монголын цаг уурын байдал, хүн ардын эрхэлж буй ажил, амьдралын хэв маягийг тольдон харуулдаг түүхэн товчоон л гэсэн үг. Тэгвэл яг энэ цаг үед буюу 2023 онд үндэсний хувцас хэрхэн хөгжиж, юу өгүүлж эхлэв?

Брэндүүдийн Цагаан сард зориулан гаргасан цуглуулгаас харахад дизайнерууд дээлийн үндсэн загвар, хэлбэрийг хадгалахын сацуу хийц болон хэрэгцээ талаасаа цаг үедээ нийцсэн шинэ элементүүд урлажээ. Тэд юун түрүүнд дан ганц баярын өдрүүдээр гоёод дуусах биш, өдөр тутамдаа ч өмсөх боломжтой үндэсний хувцас бүтээхээр зорьсон байна. Энгэр хэсэг нь дээлийнх шиг загвартай ч их биеийг нь пиджакийн хэлбэрээр урласан хүрэм, аль эсвэл энгийн футболка, даашинз, хантааз мэт боловч монгол зах оруулж, товч шилбэ бэхлэн үндэсний өнгө аяс шингээсэн загварууд зонхилжээ. Үүнээс гадна доор дурдах брэндүүд өөрсдийн бий болгосон өнгө төрхөө хувцсаараа дамжуулан харуулахаа мартсангүй. Тухайлбал, Michel & Amazonka үл ялиг рок хэв маяг багтаасан сонгодог бөгөөд тансаг загварууд толилуулсан бол MICHI нэрийн хуудас болоод буй зургаан өнцөгт геометрийн дүрс мэт хормойн хэлбэрээ дахин хэрэгжүүлж, ATOZ өнгөлөг романтик байдалдаа үнэнч үлдэж, харин PODOLK туулай жилийг streetwear хувцсан дээр өөрсдийнхөөрөө дүрслэн үзүүлсэн байна.


Michel & Amazonka


MICHI


ATOZ


PODOLK


Lumière


Minerva


Amulet


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх