Хайх

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая

Шинэ өнгө төрх, шинэлэг дизайн

Text: Ө.Тодгэрэл


Загварын гол зорилго нь үргэлж урагш тэмүүлж хэзээ ч ард хоцрохгүй байхад оршсоор ирсэн. Ийм ч учраас дэлхийд яг одоо хамтын ажиллагаанууд хамгийн өндөр эрэлттэй байж, шинэлэг зүйл бүтээх шилдэг арга болоод байна. Брэндүүд хоорондоо хамтарч, урилгаар дизайнеруудыг авчирч, эсвэл аль нэг алдартны гоо зүйг цуглуулгадаа тусгах байдлаар бүгд л үзэсгэлэнтэй, бүтээлч зүйл бий болгох зорилгоор хүчээ нэгтгэцгээж байна. Ингэснээр брэндүүд өөрсдийн хэв маягт шинэ өнгө төрх нэмж, өөр соёлын уур амьсгалыг нэвтрүүлж, шинэ хэрэглэгчдэд хүрч байгаа билээ.

Дэлхийн брэндүүдтэй эн зэрэгцэн яваа Говь брэнд ч бас хамтын ажиллагааны гайхамшгийг хэрэглэгчдэдээ мэдрүүлээд байна. Тэд өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн Английн алдарт дизайнер Мартин Паркертай албан ёсоор хамтран ажиллаж байгаа билээ. Мартин Паркер нь Marks & Spencer, Pure Collection зэрэг олон алдартай брэндийн ахлах дизайнераар ажиллаж байсан туршлагатай, тэдгээр брэндийн өнгө, төрхийг тодорхойлсон олон улсад нэр хүндтэй дизайнер юм. Тэрээр Говь брэндийн 2020 оноос хойшхи загварын чиг хандлага, өнгөний шийдэлд өөрийн бүтээлч санаагаа шингээж шинэлэг ноолууран бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулснаар дотоодын төдийгүй олон улсын хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Уншигч та ч бас сүүлд Говь брэндийн дэлгүүрээр айлчилсан бол Мартины шинэлэг өнгө аясыг гарцаагүй мэдэрсэн байх учиртай.

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 1)

Мартин Паркер болон Говь брэндийн хамтын ажиллагаа удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд "Амьдралынхаа алхам бүрийг ноолууртай хамт" гэсэн уриатайгаар зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хүрэх юм. Тэдний хамтран бүтээсэн 100% ноолууран бүтээгдэхүүнүүд аль хэдийнэ загварын экспертүүд болон хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ хүртээд амжсан билээ. Мартин саяхан Говь брэндийн 2022 оны намар-өвлийн шинэ цуглуулга дээр ажиллахаар Монголд ирээд буцсан бөгөөд бид түүнд цөөн хэдэн асуулт тавьж амжлаа.


Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 2)

Говь брэндтэй яагаад хамтран ажиллахаар шийдсэн бэ?

Миний хувьд загварын салбарт ажилласан 20 гаруй жилийн хугацаанд маш олон брэндүүдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өнгө, дизайн дээр ажилласан. Харин Говь брэнд дэлхий нийтэд хэрэгтэй байгаа байгальд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгож чадсан. Малчны хотноос түүхий эд, материалаа бэлтгэж сүүлийн үеийн чиг хандлагыг дагасан шинэлэг, чанартай, зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг монгол ноолуураар урлаж байгаа нь гайхалтай. Дэлхийн загварын салбарт хүч түрэн орж ирэх ёстой брэнд гэдэг утгаар нь хамтран ажиллахаар шийдсэн.

Ноолуур таны хувьд?

Ноолуур бол дэлхийн хаана ч байхгүй хамгийн дулаахан, тансаг мэдрэмжийг төрүүлдэг байгалийн давтагдашгүй бүтээл.

2022 оны намар-өвлийн шинэ цуглуулгаас бид юу хүлээх хэрэгтэй вэ?

Хэрэглэгчид хувцас загвараас шинэлэг зүйл хүлээх хүлээлт маш ухаалаг болж илүү чанартай, удаан эдэлгээтэй, гоёмсог хийцтэй бүтээгдэхүүнийг бусдаас онцгойлж сонгож хэрэглэх дуртай болсон. Тийм учраас хэрэглэгчдийн хүссэн бүхий л зүйлийг загварын трендтэй хослуулсан шилмэл загваруудыг танилцуулах болно.

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 3)

Мартин Паркер болон Говь брэндийн хамтран гаргасан цуглуулгууд:

"60's Mod" намар-өвөл 2021

60-аад оны хэв маягийг сэргээн ноолуур дээр буулгаж хүчтэй график дүрслэлийг том шоо, судал, шанель хээ болон принтийн хээнүүдээр илэрхийлж өгснөөрөө онцлогтой цуглуулга.

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 4)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 5)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 6)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 7)

"Ice cream Parlour" хавар-зун 2021

Зайрмагны зөөлөн пастель өнгө болон мөсөн чихрийн тод өнгөнөөс сэдэвлэсэн энэхүү коллекци нь 2021 оны хавар дотоодын болон гадаадын зах зээлд хүч түрэн орж ирсэн ба өнгөний хувьд хэрэглэгчдийн дунд тэсрэлт хийж чадсан билээ. 

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 8)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 9)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 10)

"Riviera Chic" хавар-зун 2021

Усан цэргийн хувцасны деталь болон гүн хөх өнгө, судалтай хээг агуулсан энэхүү коллекци нь цаг хугацаанаас үл хамаарах хэзээ ч хуучрашгүй хийцтэй бөгөөд өдөр тутамдаа болон ажил хэрэгч хувцаслалтад тохируулан өмсөхөд тохиромжтой.

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 11)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 12)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 13)

"Chalked" намар-өвөл 2021

Сүүлийн улирлуудад брэндүүдийн тайзыг чимэх болсон пастель өнгөний чиг хандлага Говь брэндийн энэ оны намар-өвлийн цуглуулгад ч бас шингэсэн байна. Шинэ цуглуулга тун удахгүй худалдаанд гарна.

Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 14)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 15)
Говь брэндийн зочин дизайнер Мартин Паркер гэж хэн бэ? Түүнтэй хамтран урласан загваруудыг харцгаая (фото 16)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх