Хайх

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд

Гол үйл явдлуудыг задлан шинжилсэн нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7-гийн архиваас энэ оны загварын ертөнц дэх гол үйл явдлууд ба мэдэгдлүүдийг түүж харцгаая

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо?

«Орчин үед бидэнд юу байна вэ? Нэг өнцгөөс харвал сүүлийн хэдэн сарын турш хамгийн ихээр яригдаж буй Vetements-ийн Демна Гвасалия гэх дизайнер бий. Тэр бусад дизайнеруудаас огцом ялгарч, гудамжны стилийг дэлгэрүүлж, шинэ давалгаа үүсгэж байгаа ч энэ нь бас л "Оригинал" санаа биш юм. Бүх зүйл ердөө л гоо зүйн мэдрэмжид оршиж байна. Гвасалия зүгээр л ЗХУ задарсны дараах үеийн гудамжны орос стилийг дэлгэрүүлж байгаа. Тэр "муухай" гэх гоо зүйн ойлголтыг "сайхан" болгох гэж хичээж буй нэгэн өвөрмөц дизайнер юм. Харин нөгөө өнцгөөс хараад үзвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт гоо үзэсгэлэнг төлөөлж буй дизайнерууд бидэнд бий. Орчин үеийн гүнжийн өмсгөл бүтээдэг Valentino, Fendi загварын ордуудын бүтээлч захирлууд үүнд багтах юм. Гэхдээ үлгэрийн номоос сэдэвлэсэн гүнжийн хувцаснууд шинэлэг зүйл мөн гэж үү?»

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 1)

Дэлгэрэнгүй унших

Яагаад ишлэл татах нь сайн, харин copy paste хийх нь муу зүйл вэ?

Орчин үеийн загварын салбарт "Бүгд л бусдаас ишлэл татдаг" гэх ойлголт ноёрхох болсон ч зарим дизайнерууд хааяахан бүтээлийн хулгай дээр баригдаж, томоохон шуугиан үүсгэдэг. Хамгийн гол нь тэдгээр шуугианы талаар сонссон хүмүүсийн хариу үйлдэл нь цаг ирэх тусам улам л ойлгомжгүй болоод байна. "Олны хүндэтгэлийг хүртсэн ямар нэгэн дизайнер эртний ямар нэгэн сонгодог дизайнераас ердөө нэг даашинз, пальто эсвэл бүхэл бүтэн цуглуулгын санааг хулгайлаа л биз. Тэглээ гээд яах вэ дээ? Одоо бүгд л бие, биенээсээ хулгайлдаг биз дээ?" гэх хандлага хаа сайгүй харагдаж байна.

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 2)

Дэлгэрэнгүй унших

Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ?

«АНУ-д гэхэд нийт эмэгтэйчүүдийн 65% нь 14 ба түүнээс дээш размерын хувцас өмсдөг бөгөөд нийт эрчүүдийн 70% нь илүүдэл жинтэй. Гэтэл plus size хувцас бэлэн хувцасны зах зээлийн ердөө 15 хувийг л эзэлж байна. Авхаалжтай бизнес эрхлэгчид зах зээлээ тэлэх олон төрлийн судалгааг сая, сая доллар зарцуулан хийдэг байж эдгээр хүмүүсийг яагаад зүгээр орхих болов? Тэгэхээр үүний утга учир тэд хүсэхгүйдээ биш харин том хэмжээтэй хувцас хийхэд энгийн хувцас хийдгээс илүү их хүч, хөдөлмөр, судалгаа шинжилгээ шаарддагт оршиж байгаа юм».

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 3)

Дэлгэрэнгүй унших

Met Gala ба загварын хямрал

Улаан хивсний үдшийн "гаралт" заавал хөвсгөр, театрын хэв маягтай, сүрлэг байх албагүй. Бүсгүйчүүд маань өдөр тутамдаа уламжлалт бус, энгийн тачаангуй төрхийг гаргаад сурчихсан хэрнээ үдшийн эсвэл баяр ёслолын арга хэмжээнд байж болох хамгийн тачаангуй байдлыг заавал харуулдаг. Тэд ил гарсан цээж, хар торон нэхээс, өгзөг хүртэл үргэлжлэх оноо, хэдэн арван см өндөр өсгийтэй гутал зэргийг нэгэн зэрэг өмсөн гарч ирдэг.

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 4)

Дэлгэрэнгүй унших

Карьерээ бүтээцгээе: Загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн өгсөн долоон зөвлөгөө

Том Фордын өгөх зөвлөгөө: Өөрийгөө асуудлаас чөлөөлж сур. «Юу ч болж байсан бидэнд "Бүгд чөтгөр лүү тонил, би харин явж унтлаа" гэж хэлэх эрх байгааг бүү мартаарай. Маргааш өглөө нь таны амьдрал хамаагүй дээр болсон мэт санагдана».

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 5)

Дэлгэрэнгүй унших

"Хэн хаашаа шилжих бол" гэх асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй

Ийм янзаар орчин үеийн загварын салбарын бүтэц бага, багаар өөрчлөгдөж байна. Орчин үед том корпорациуд хувь хүн буюу бүтээлч захирлуудаас илүү чухал болж, хамаагүй том үүрэг гүйцэтгэж байна. Дизайнерын бүтээлч байдал, зан чанар, өвөрмөц хэв маяг брэндийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэх чадвартай ч эцсийн үр дүнд аливаа Слиманыг аливаа Ваккарелло орлох боломжтой болоод байна.

Загварын ертөнц 2016 онд: Шилдэг нийтлэлүүд (фото 6)

Дэлгэрэнгүй унших

 

цааш үзэх