Эдди Редмэйн Prada-гийн сурталчилгааны видеонд
Намар-Өвөл 2016
Цоожтой тэмдэглэлийн дэвтэр, Эддигийн сэвх ба түүний нууцлаг харцыг энэхүү видеонд маш ойроос үзэх боломжтой
Оскарын шагналт жүжигчин Эдди Редмэйн Италийн Prada загварын ордны эрэгтэй салбар брэндийн нүүр царай болсон тухай бид зуны эхэн үед мэдээллэсэн. Тухайн үед бид намар-өвлийн сурталчилгааны анхны зургуудыг дэлгэсэн билээ. Тэгвэл ийнхүү сар гаруй хугацааны дараа тус сурталчилгааны видеог хүргэж байна.
Энэхүү анхаарал татам видеоны зураг авалтыг зурагчин Крейг МакДин ба түүний хамтрагч Маша Васюкова нар хийжээ.