Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Salvatore Ferragamo, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Salvatore Ferragamo, хавар-зун 2017

Шинэ дүр төрх

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ улиралд удирдагчгүйгээр ажилласан загварын ордны дизайны хамт олон Salvatore Ferragamo-гийн эрэгтэй дүр төрхийг өөрчилж чадлаа

Дизайнер Массимилиано Жорнетти энэ оны гуравдугаар сард Salvatore Ferragamo-гийн бүтээлч захирлын суудлаа орхисон билээ. Тэр цагаас хойш брэндийн хамт олон одоо хүртэл удирдах дизайнергүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд саяхан анхны бие даасан эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Дизайны хамт олон энэ удаад маш чадварлаг бас амжилттай цуглуулга бүтээж чадсан байна. Тэд Францын зураач Николя де Сталягаас санаа авч, загварын ордны эрэгтэй дүр төрхийг мэдэгдэхүйц залуужуулж, илүү зугаатай бас цоглог хэв маягтай болгожээ.

Дизайны хамт олонд Сталягийн эрх чөлөөтэй, зоригтой бөгөөд хамгийн гол нь маш өнгөлөг уран зургууд таалагдсан тул тэд шинэ цуглуулгадаа цөөн хэдэн төрлийн тод өнгө ба этгээд шийдлүүд оруулсан байна. Өргөн эсгүүртэй өмд, сафари маягийн хүрэм, цэргийн маягтай деталиуд зэрэг нь Сталягийн Францын Гадаад Легионий цэргийн алба хааж байсан үеийг илтгэж байгаа юм. Харин цамцны энгэр ба захыг чимж байгаа анхаарал татам тод өнгөтэй энгэрийн зүүлтүүд зураачийн бүтээлүүдийг төлөөлсөн гэнэ.

цааш үзэх