Хайх

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид

Илүү хурдан

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Шинэ апп гарч ирснээр загварын ертөнцийг хуйлруулж байна. Удахгүй болох гэж буй эрэгтэйчүүдийн загварын шоуг сонирхож байвал эдгээр Snapchat-ын хэрэглэгчдийг дагаарай

Хэрвээ та Snapchat-ын хэрэглэгч болж амжаагүй байгаа бол одоо бүртгүүлээрэй.
Ердөө 24 цагийн дараа зураг, бичлэг нь алга болдог энэхүү апп нь загварын салбарыхны дунд маш хурдацтай тархаж, хэрэглэгчдийг заавал сайхан зураг тавих гэсэн дарамтанд оруулахгүйгээр эргэн тойрныхоо зураглалыг аван буулгахыг санал болгодог юм байна. Тэгснээр үзэгчид Snapchat-чуудын амьдралын тухайн цаг мөч уруу өнгийн харах боломж олгодог. Тиймээс энэхүү аппыг ховорхон болдог загварын ертөнцийн хэсгүүдээс сэмхэн харах хамгийн тохиромжтой цонх болгожээ.
Сингапурын Бюрогийн @buro247.sg гэсэн хэрэглэгчийн нэрийг дагаснаар удахгүй болох гэж буй эрэгтэйчүүдийн загварын шоунуудын урд талын эгнээнээс харагдах хэсэг, тайзны арын хэсэг, бүхий л загварын долоо хоногуудын шоу цэнгээний хэсгүүдээс харах боломжийг олгож байна. Харин та өөр олон хэрэглэгч дагах хэрэгтэй байгаа бол эдгээр 7 Snapchat хэрэглэгчдийг шалгаад үзээрэй.
1. Кейси Нейстат @caseyneistat
Энэхүү Америкийн кино найруулагч нь улаан хивсэн дээрх болон жирийн үеийн өөрийн тансаг амьдралынхаа хэсгүүдийг нарийвчлан дүрсэлдэг тул та энэ хэрэглэгчээс богино хэмжээний ухаалаг цуврал бичлэгүүдийг хүлээн авах болно.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 1)
2. Канье Вест @kanyewest
Хэрвээ та агуйд амьдраагүй л бол Yeezus дууг гаргасан энэ эр таны сошиал медиа ертөнцөд дагах ёстой хүн. Өөрийн бүсгүйтэйгээ лимузинд авахуулсан сельфигээс авахуулаад бүхий л гол гол шоунуудын эхний эгнээнээс авсан бичлэгүүдээрээ West Snapchat-ын талбарт давамгайлж байна.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 2)
3. Жо Зи @mrjoezee
Yahoo! Style-ийн ахлах редактор, хувь хүний хувьд хайр татам зан чанартай Жо Зи өөрийн өгүүлэлдээ (Snapchat-ийн зураг, бичлэгүүдийг ийнхүү хэлдэг) атаархал төрүүлэм загварын шоунууд, олны танил болсон од найзуудаа оруулдаг байна.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 3)

4. Жон Жэнюзи @johnjannuzzi
Энэхүү GQ.com-ын дижитал салбарын ахлах редактор сошиал медиаг хэрхэн ажилладгийг мэддэг. Түүний Snapchat-д загварын болон хувийн амьдрал нь холилдон нийтлэгддэг байна. Яг л бидний дуртайгаар.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 4)

5. Стивен Колб @mrstevenkolb
Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, завгүй цагийн хуваарьтай амьдралынхаа хажуугаар Instagram, Vine, мөн Snapchat ч гэсэн цаг гаргадаг гэнэ. Энэхүү аппын хувьд тэр шинэхэн хэрэглэгч ч гэсэн санаа зовох хэрэггүй, Нью-Йоркийн загварын долоо хоногийн эрэгтэйчүүдийн хэсгийг үзэж болох хамгийн зөв сонголт байх болно.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 5)
6. Louis Vuitton @lvlive
Louis Vuitton брэндийн бүхий л шоунуудын ид шид бүрэлддэг тайзны арын хэсэгт орж үзмээр байна уу? Тэдний албан ёсны нэрийг дагахад загварт донтогчдийн мөрөөдөл биеллээ л гэсэн үг. Шоу орон зайн эхний үзүүлбэрээс авахуулаад загварын тайзны хамгийн сүүлийн үзүүлбэр хүртэл үзүүлсэн хураангуйлсан LV шоу юм.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 6)
7. Burberry @burberry
Дижитал ертөнцийн ухаалаг хэрэглэгч Burberry мэдээж сошиал медиа тоглоомд дээгүүр орж байна. Интерактив өгүүлэл, сайхан авсан зургуудаараа энэ брэнд таныг өөрсдийнхөө ертөнц уруу таныг чангаалгүйгээр татан оруулна.

Эрэгтэйчүүдийн загварын шоуг үзэж болох 7 Snapchat хэрэглэгчид (фото 7)

 

цааш үзэх