Миланы эрэгтэй загварын долоо хоног дах street style, I хэсэг
Эхний хоёр өдөр
Флоренц хотод зохиогдсон Pitti Uomo арга хэмжээний дараагаар street style зурагчид Милан руу шилжлээ. Миланд намар-өвөл 2017 улирлын эрэгтэй загварын долоо хоног нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн байгаа. Ломбарди муж улсын нийслэлд агаарын хэм +3 байгаа тул загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн зочид бомбер хүрэм, өдөн куртка ба ноосон пальтогоор гоёсон харагдлаа. Загварлаг эрчүүд ба эмэгтэйчүүд ихэвчлэн олон давхарлах стилистик арга баримталж, лофер, brogue гутал, шаахай зэргийг дулаан оймстой хослуулан өмссөн байлаа.