Хайх

Роберт Паттинсон Dior Homme Eau for Men сурталчилгаанд тоглолоо

Роберт Паттинсон Dior Homme Eau for Men сурталчилгаанд тоглолоо

“Мөнх наслах мэт мөрөөд”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Орчин үеийн, идэвхитэй амьдралыг илтгэсэн уриатай шинэ сурталчилгаанд 29 настай жүжигчин залуу Нью-Йоркийн гудамжаар алхалж, Питер Линдбергийн дуранд өртжээ

"Амьдрал богинохон", "Дүрэм зөрч", "Юунд ч битгий харамс" гэх зэрэг уриа их хотын өндөр барилгууд дээр бичигдэж, сурталчилгааны бичлэгт нэг нэгээрээ үзэгдэх болно. Харин тэр дунд алхах дэгжин хослол өмссөн Роберт Паттинсоны бодлогоширсон харц гэнэт анхаарал булаана. Товчхондоо Dior-ын шинэ сурталчилгаа бусдыг татах хүчтэй, их хотын орчин үеийн, тэрсүүд ханхүүгийн тухай өгүүлжээ. Түүнчлэн гол дүрийн баатрын алхам бүрт хамт сонсогдох L'Orange & Jeremiah Jae-гийн "All I Need" дууны хэмнэл сурталчилгааг улам сүрлэг, эрч хүчтэй болгосон байна. "Мөнх наслах мэт мөрөөдөж, өнөөдөр үхэх мэт амьдар" гэсэн уриа бичлэгийн гол санааг агуулжээ.

Жүжигчин Паттинсон Dior брэндтэй 2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа. Өмнө нь 2015 оны таван сард гарч байсан түүний сурталчилгааны бичлэг "Эрэгтэй сүрчигний шилдэг сурталчилгаа" номинацад ялж, Их Британийн FiFi Awards-ыг хүртэж байсан билээ.

цааш үзэх