Хайх

Salvatore Ferragamo зангиа захиалгаар хийгддэг боллоо

Salvatore Ferragamo зангиа захиалгаар хийгддэг боллоо

Эвлүүлгийн хамгийн сүүлийн хэсэг

Text: Buro.Mongolia


Бичлэг: Vimeo

Оёдолчны тусгай үйлчилгээнд та хамрагдах хүсэлтэй бол Salvatore Ferragamo- д хүссэнээрээ өөрчилж болох шинэ зангиа захиалаарай

Хувцасны тухай бичигдсэн ихэнх сэдэв "захиалгаар хийнэ" гэсэн тодотголтой энэ үед Salvatore Ferragamo хамгийн ихээр борлогддог гоёл зангиаг хүссэнээрээ өөрчилж болохуйцаар шийдвэрлэсэн.
Энэхүү шинэ үйлчилгээ нь 12 загвар, 50 өнгийг (2015 оны намар, намар/өвлийн урьдчилсан коллекцид зориулсан), 2 шинэ урттайгаар (140cm, 160cm) санал болгож байна. Танд дэлгүүрийн хувцас сайхан таарчихдаг азтай нэгэн бол хүссэн үг, үсгээ бичүүлэн өөрийн болгож өөрчлөх сонголтыг оронд нь хийгээд үзээрэй. Нэрийн тань эхний үсгүүд зангианы ард бичигдсэнээр та өөрийн нэрээрээ маш ухаалаг гоёх болно.

Захиалгаар хийх уг үйлчилгээ бэлэн болсныг Францын кино бүтээгч Жан-Клод Тибогийн богино хэмжээний киногоор баяр тэмдэглэн энэхүү брендийг сурталчилжээ. Хар бараан, загварлаг бүтээлээрээ алдартай кино зохиолч шинэ үйлчилгээний утга учрыг өвөрмөц хэв маягаар илэрхийлжээ.

Your Own Way from Buro 24/7 Singapore on Vimeo.


Захиалгаар хийгдэх үйлчилгээ нь одоогоор Paragon boutique-д хийгдэх боломжтой.

 

цааш үзэх