Хайх

1990-ээд оноос гаралтай: Reebok Classic x Naked хамтын ажиллагаа

1990-ээд оноос гаралтай: Reebok Classic x Naked хамтын ажиллагаа

Теннисний цохиур гартаа барих л үлдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Сонгодог спорт хослол, теннисний даашинз, шоорт, хөвөн цамц, логотой оймс, мөн мэдээж хэрэг пүүз. Энэ бүгд танд юу санагдуулж байна?

Хамтарсан цуглуулгын гол баатраар цасан цагаан өнгөтэй, гадаргуу дээрээ олон тооны цоолбортой "Club C 85" пүүз сонгогджээ. Шинэхэн пүүзний дизайнд бас нэгэн сонирхолтой деталь болж улаан хүрэн утсаар оёгдсон Naked брэндийн лого нэмэгджээ. Цагаан пүүз ихэднэ гэж байхгүй энэ үед Club C 85 загвар таны гутлын шүүгээний нэгэн загварлаг шинэ гишүүн болох биз ээ.

Цуглуулгад дээр дурдсан цасан цагаанаас гадна тод ногоон болон гүн улаан гэх нийт гурван төрлийн өнгөтэй загварууд орсон байна. Дизайнеруудын хэлж буйгаар эдгээр пүүз нь 1990-ээд оны сонгодог теннисний талбайг санагдуулах ёстой аж.

цааш үзэх