Хайх

2018 оны Хэллоуин: Алдартнуудын дүрд хувирсан алдартнууд

2018 оны Хэллоуин: Алдартнуудын дүрд хувирсан алдартнууд

Хэн нь хэн болсон бэ?

Text: Buro.Mongolia


Аравдугаар сарын сүүлийн өдрүүд үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрт Хэллоуины баярыг тэмдэглэж байна. Өнгөрөгч баасан гаригт Холливүүдийн хамгийн том "аймшгийн" үдэшлэг буюу "Casamigos Halloween Party" Беверли-Хиллз хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү үдэшлэгийг Casamigos текиланы үүсгэн байгуулагчид Рэнди Гербер ба Жорж Клуни нар жил болгон зохиодог уламжлалтай бөгөөд Холливүүдийн одод, загвар өмсөгчид хамгийн сонирхолтой байдлаар дүр төрхөө хувирган оролцдог билээ. Энэ жилийн үдэшлэгт Кроуфордийн гэр бүлийнхэн Дэвид Боуи, Дебби Харри болон Жоан Жетт зэрэг рок оддын дүрд хувирсан бол Рита Ора рэппер Post Malone болсон байлаа. Ингээд Casamigos үдэшлэг дээрх алдартны дүрд хувирсан алдартнуудыг харцгаая.

Синди Кроуфорд дуучин Дебби Харригийн дүрд, Рэнди Гербер дуучин Дэвид Боуигийн дүрд

 

 

 

Кайя Гербер дуучин Жоан Жеттийн дүрд

 

 

 

Харри Стайлс дуучин Элтон Жонны дүрд

 

 

 

Рита Ора рэппер Post Malone-ийн дүрд

 

 

 

Ники Хилтон төрсөн эгч Пэрис Хилтоны дүрд

 

 

 

Загвар өмсөгч Девон Виндзор Бритни Спирсийн дүрд

 

 

 

Жүжигчин Райан Сикрест дизайнер Карл Лагерфельдийн дүрд, загвар өмсөгч Шайна Тэйлор Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын дүрд

 

 

 

Жүжигчин Трэйси Эллис Росс, Маркус Скрибнер нар "Black Panther" киноны Накиа болон Киллмонгерийн дүрд

 

 

 

"Riverdale" цувралын Лили Рейнхарт, Камила Мендес нар "Napoleon Dynamite" киноны Педро, Наполеон Динамитийн дүрд

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх