2021 оны шилдэг брэндүүд тодорлоо
Мөн оны турш хамгийн өндөр эрэлттэй байсан загварууд
Lyst олон улсын загварын хайлтын платформ 2021 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулж дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын брэндүүд болон оны турш хамгийн өндөр эрэлттэй байсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэлээ. Брэндүүд дунд тэргүүн байрыг Balenciaga ордон эзэлсэн байна. Энэ жил Balenciaga ордон анхаарлын төвд хэд, хэдэн удаа орсноор олны сонирхлыг улам татаж чадсан. Тодруулбал, хавар-зун 2022 улирлын цуглуулгаа тэд “The Simpsons” цувралаар дамжуулан танилцуулж, намар-өвөл 2022 улирлын загваруудаа өвөрмөц бичлэгээр дамжуулан толилуулсан гээд ямагт уламжлалт байдлаас гарч, хайрцгаас гадуур сэтгэхийг хичээж ирсэн билээ. Үүний үр дүнд брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия CFDA шагнал гардуулах ёслолоос оны шилдэг олон улсын эмэгтэй хувцасны дизайнер шагналыг мөн хүртсэн юм.
Lyst-ийн танилцуулсан жагсаалтад нийт 20 брэнд багтсан бөгөөд эхний таван байранд Balenciaga, Gucci, Prada, Louis Vuitton, Moncler зэрэг брэндүүд бичигджээ.
Харин хэрэглэгчид дунд эрэлт өндөртэй байсан бүтээгдэхүүнүүдийн тоонд Balenciaga-ийн Neo Classic жижиг гар цүнх, Prada Re-Nylon малгай, Gucci + Balenciaga The Hacker Project хүрэм, Saint Laurent 68 гутал зэрэг загварууд багтжээ.
Дэлхийн нөлөө бүхий 20 брэнд:
- Balenciaga
- Gucci
- Prada
- Louis Vuitton
- Moncler
- Dior
- Fendi
- Saint Laurent
- Versace
- Bottega Veneta
- Valentino
- Burberry
- Nike
- Loewe
- Alexander McQueen
- Jacquemus
- Balmain
- Dolce & Gabbana
- Givenchy
- Miu Miu