Хайх

Александр Ванг Balenciaga-г орхихоор боллоо

Александр Ванг Balenciaga-г орхихоор боллоо

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Balenciaga болон Александр Вангийн хамтын ажиллагааны төгсгөл иржээ. Уг загварын ордонд хоёр жил бүтээлч захирлаар ажиллаж байсан загвар зохион бүтээгч ийнхүү суудлаа орхилоо. Харин түүнийг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна

Загварын ертөнцөд нэгэн зэрэг шахуу гурван том өөрчлөлт гарч байлаа. Dior-ыг Жон Гальяногийн оронд Раф Симонс удирдахаар болж, Yves Saint Laurent-д Эди Слиман /Hedi Slimane/ ирж, харин Balenciaga-д Николя Жескьерийг орлохоор Александр Ванг томилогдож билээ. Энэхүү өөрчлөлтийн үр дүн гайхалтай байсан бөгөөд хоорондоо адилгүй байсан. Слиманы удирдлага доор Saint Laurent-ийг Zara болон Topshop-той харьцуулсан яриа дэгдэж, Сьюзи Менкестэй маргалдаан үүсэж, борлуулалт урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэхийн хамтаар Слиман өөрөө Kering брэндийн баатар болсон. Раф Симонс Dior-ын сонгодог загваруудын цоо шинэ хувилбаруудыг танилцуулсанаар орчин үеийн гол санаачлагч нарын нэг болохоо баталсан. Мөн тэрбээр маш гэнэтийн байдлаар буюу "Dior and I" киноны ачаар ард түмний хайртай баатар болсон юм. Харин Александр Вангийн хувьд тэр даруй "хулчгар" хоч авсан. Тэр маш сонирхолтой шинэ цуглуулга танилцуулдаг байсан хэдий ч томоохон туршилт хийхээс айсаар ирсэн гэдэг.

Загвар зохион бүтээгчийг Balenciaga-г орхих гэж буй талаарх яриа 6 дугаар сараас сонсдож эхэлсэн. Тэр үед л түүний Balenciaga-гийн толгой компани болох Kering-тэй хийсэн гэрээ сунгагдах эсэх нь эргэлзээтэй болсон юм. Эцэст нь шийдвэр Вангийн эсрэг боллоо. Энэ намар Парист толилуулах хавар-зуны цуглуулга нь түүний хувьд сүүлийн ажил байх нь ээ.

 

цааш үзэх