Хайх

Аманда Сейфрид Miu Miu-гийн сурталчилгаанд

Аманда Сейфрид Miu Miu-гийн сурталчилгаанд

Намар-өвөл 2016-2017

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн жүжигчин бүсгүй Миучча Прадагийн “охин” брэнд Miu Miu-гийн шинэ сурталчилгаанд оролцлоо

Энэхүү зураг авалтыг Аласдир МакЛиллан хариуцаж ажилласан бөгөөд тэр Аманда Сейфридийг Miu Miu-гийн үлгэр жишээ бүхий төгс бүсгүйн дүрд хувиргаж чаджээ. АНУ-ын Норфолк хот дахь эртний эдлэн газарт хийгдсэн зураг авалтаас бид нас бие гүйцсэн, дэлхийг шинэлэг бас сонирхолтой өнцгөөс харж эхэлсэн, байгаль орчны өмнө хариуцлагаа хүлээсэн бүсгүйн төрхийг олж харлаа. Өөрөөр хэлбэл Miu Miu брэндийн төлөөлөгч бүсгүйн дүр одооноос эхлэн илүү ухаажжээ.

Тэрхүү бүсгүй урьд өмнөх шиг ээ өнгөлөг бас зугаатай хэв маягаар хувцасласан хэвээр байгаа ч, тэр үүний хажуугаар мөн 1970-аад оны уур амьсгалтай ноосон цамц, твид материалтай ба сувдан чимэглэлтэй гутал, сонгодог маягийн эмэгтэйлэг цагаан даашинз гэх зэрэг илүү томоотой загваруудаар гоёх болсон байна.

 

цааш үзэх