Хайх

Анна Винтур албан тушаалаа орхино гэх цуурхлыг Vogue үгүйсгэлээ

Анна Винтур албан тушаалаа орхино гэх цуурхлыг Vogue үгүйсгэлээ

Анна Винтур охиныхоо хуримны дараа сэтгүүлээс гарна гэх цуурхал тархаад байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue USA сэтгүүл өөрийн ерөнхий редактор Анна Винтур тун удахгүй албан тушаалаа орхих магадлалтай гэх цуурхлыг үгүйсгэлээ.

Ийм цуурхал тархах болсон гол шалтгаан нь Page Six дээр гарсан «Is Anna Wintour Out at Vogue?» («Анна Винтур Vogue сэтгүүлээс гарч байгаа юу?») гарчигтай нийтлэл юм. Уг нийтлэлийг бэлтгэхдээ Page Six дотоод эх сурвалжаас, тур дундаа Vogue-гийн ажилтнаас мэдээлэл авсан хэмээн зарлаж байгаа бөгөөд тэрхүү эх сурвалжийн дагуу өдгөө 68 настай Анна өөрийн охин Би Шафферыг хуримаа хийсэн даруйд сэтгүүлээс гарахаар шийдсэн аж. Сануулж хэлэхэд Би нь Италийн Vogue сэтгүүлийн хуучин ерөнхий редактор домогт Франка Соццанигийн төрсөн хүү Франческо Карроццинитэй сүй тавьсан байгаа юм. Хосууд энэ оны долоодугаар сард хуримаа хийхээр төлөвлөсөн билээ.

"Энэ түүхэнд нэг ч үнэн үг алга" хэмээн The Cut сэтгүүлийн төлөөлөгч мэдэгдсэн бол, Condé Nast-ын төлөөлөгч мөн л энэ цуурхлыг "ямар ч үндэслэлгүй" гэдгийг онцолсон юм.

Анна Винтур Америкийн Vogue сэтгүүлийг 1988 оноос хойш өдийг хүртэл удирдаж байгаа бөгөөд 2013 онд сэтгүүлийн толгой компани болох Condé Nast хэвлэлийн газрын арт директорын үүргийг давхар хүлээн авсан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх