Анна Винтур Zara брэндийг сонирхлоо
Мөн брэндийн төв байрыг шалгахаар явж байна
Анна Винтураас түүний хувиршгүй төгс байдлыг эрхэмлэх чанарын талаар асуухад тэрбээр оронд нь масс зах зээлийн аварга брэнд Zara-г дурджээ. Тэрбээр гол асуултад "Төгс бус байдал нь хэвийн асуудал тул аливаа зүйлийг төгс байлгах гэж хичээх хэрэггүй" гэж хариулжээ. Харин дараагаар нь Burberry-гийн бүтээлч захирал Кристофер Бейлигийн түүнд ярьж өгсөн түүхээс бусдадаа хуваалцсан байна. Учир нь Бейли Испанид байрладаг Zara-гийн төв байраар саяхан зочлохдоо тус брэндийн хувцас үйлдвэрлэж, түгээх үйл явц нь дэндүү шуурхай байсанд маш их гайхжээ. Түүний хэлснээр Zara шинэ цуглуулгаа хэдхэн долоо хоногийн дотор үйлдвэрлэж бас худалдаанд гаргаж амждаг ажээ. Энэхүү түүхийг сонссон Анна Винтур мөн адил нэлээдгүй гайхширсан тул ойрын хугацаанд Zara брэндийн төв байр уруу очиж өөрийн нүдээр Zara-гийн дотоод үйл ажиллагаатай танилцахаар шийджээ.