Attico x Net-a-Porter үдэшлэгт зориулсан капсул цуглуулга
Баярын өдрүүдийн гоёл
Net-a-Porter онлайн дэлгүүр Жильда Амбросио, Жиоржиа Тордини нарын үүсгэн байгуулсан Attico марктай хамтарч, баярын капсул цуглуулга гаргалаа. Цуглуулгад япон гаралтай хаори хүрэм, гялалзуур чимэглэлтэй жийнсэн өмд, хоёр төрлийн даашинз болон Ази маягийн туник багтсан байна. Загвар бүр Attico-гийн гоо зүйн мэдрэмжийн дагуу маш их хатгамал, чимэглэлтэй байж, атласан материалаар хийгджээ.
"Бид капсул цуглуулга дээр ажиллахдаа Холливүүдын "алтан эрин үе"-ийн үдэшлэгүүдийг төсөөлж байлаа. Тэрхүү хуучны, тансаг үдэшлэгүүд дээр Марлен Дитрих, Лорен Бэколл, Жинжер Рожерс, Ава Гарднер, Анна Мэй Вонг ба Софи Лорен гэх зэрэг маш дэгжин бүсгүйчүүд хүрэлцэн ирдэг байсан" хэмээн цуглуулгын талаар Жильда, Жоржия нар ярьлаа.
Цуглуулга арваннэгдүгээр сарын 30-нд Net-a-Porter дээр тавигдана. Хувцаснуудын үнэ 690 доллараас эхлэх гэнэ.