
Baccarat зул сард зориулж Парисыг гэрэлтүүлнэ
Гэрлээ асаагаарай
Дэлхий даяар зул сар ба шинэ жилд бэлдэж эхэлж байгаа энэ үед Парист ч мөн адил баярын уур амьсгал эрчимтэй орж байна. Baccarat брэнд арван нэгдүгээр сарын 17-н гэхэд Rue du Faubourg Saint-Honoré гудамжийг тус бүрдээ 18 эсвэл 24 гэрэлтэй нийт 12 ширхэг чийдэнгийн бүрхүүлээр чимэглэх болсноо саяхан мэдэгдлээ. Брэндийн төлөөлөгчдийн хэлж буйгаар тэр дунд Mille Nuits, Zenith Charleston, Zenith Flou Je Te Vois Flou, Zenith Comete ба Zenith нэртэй загварууд өлгөгдсөн байх аж.
Энэхүү үйл явдлын гол шалтгаан нь зөвхөн ойртон ирж буй зул сар биш. Удахгүй арван хоёрдугаар сарын 7-нд уг гудамжинд брэндийн шинэ бутик нээгдэх гэж байгаа юм. Hotel Bistrol-ын чанх эсрэг байрлах дэлгүүрийн цонхнууд дээр нэмэлт долоон чийдэнтэй бүрхүүл нэмэгдэж байгаа тул Парисын энэ хэсэг хамгийн тод гэрэлтэй гудамж болох нь ээ.