Хайх

Balenciaga Александр Вангийг орлох хүн хайж байгаа юу?

Balenciaga Александр Вангийг орлох хүн хайж байгаа юу?

Гэрээ сунгах тухай асуудал

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Balenciaga загварын ордон бүтээлч захирлаа солихоор эргэцүүлж байна уу? Women’s Wear Daily хэвлэл энэ талаар сонирхож байна

Одоогоор Александр Ванг Paris Fashion Week-д дэлгэх Balenciaga-гийн ээлжит улирлын шоундаа бэлдэж байгаа. Харин шоуны дараа тэрбээр брэндийн бүтээлч захирлаар үргэлжлүүлэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байна. Энэхүү таамгийг Women’s Wear Daily цахим хэвлэл дэвшүүллээ. Учир нь Александр Ванг одоо Balenciaga ордоныг эзэмшигч толгой компани болох Kering-тэй гэрээ сунгах эсэх талаар хэлэлцэж байгаа аж.

Энэхүү таамаглалыг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй (эсвэл няцаагаагүй) тул шинэ мэдээлэл хүлээх зууртаа хэдэн өдрийн өмнө i-D сэтгүүлд нийтлэгдсэн Александр Вангийн ярилцлагыг уншицгаая.

цааш үзэх