Хайх

Balenciaga шинэ цуглуулгаа \"The Simpsons\" цувралаар дамжуулан танилцууллаа

Balenciaga шинэ цуглуулгаа "The Simpsons" цувралаар дамжуулан танилцууллаа

Бүтээлч сэтгэлгээ

Text: Buro.Mongolia


Balenciaga ордны бүтээлч захирал Демна Гвасалия хоёр хоногийн өмнө загварынхныг байтугай тус салбараас хол хүмүүсийг ч хүртэл гайхшруулах, хэсэгтээ л ярианы сэдэв болох загварын шоуг толилууллаа. Тодруулбал, Демна хавар-зун 2022 цуглуулгаа алдарт “The Simpsons” цувралтай хамтран, арван минутын урттай тусгай ангиар дамжуулан танилцуулсан юм. “Надад The Simpsons маш инээдтэй, бага зэрэг романтик, гэнэн цуврал шиг санагддаг. Энэхүү бүтээлээр дамжуулан би хүмүүсийг инээлгэхийг хүссэн” хэмээн Демна тус цувралтай хамтрах болсон шалтгаанаа хуваалцсан билээ.

Эдгээрээс гадна бүтээлч захирал энэ удаагийн шоугаа улаан хивсний арга хэмжээний концепцтойгоор зохион байгуулсан нь олны анхаарлыг бүр ч илүү татахад нөлөөлсөн юм. Улаан хивсэн дээр пооз аван зогсож буй загвар өмсөгчид, хаалтын цаанаас чангаар орилж буй зурагчид, шүтэн бишрэгчид, моделиудын бүрэлдэхүүнд байсан Наоми Кэмпбелл, Эмбер Валлетта, Cardi B, Offset, Марк Туан болон бусад олны танил эрхмүүд яг л шагнал гардуулах ёслол мэт орчинг бүрдүүлсэн байлаа.

Цуглуулгад урт хормойтой, гялтганасан үдшийн даашинз, сул эсгүүртэй смокинг, хар өнгийн тотал-лүкүүд давамгайлжээ. Түүнчлэн цөөн ч гэлээ брэндийн өнгө аяс шингэсэн өнгөлөг, тэгш бус хэмтэй хувцаснууд ч мөн багтсан байлаа.

цааш үзэх