Хайх

Balmain x H&M видео сурталчилгаанд Кендалл Женнер метронд бүжиглэж байна

Ирээдүйн загвар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дэлхий даяар хүмүүс Balmain x H&M хамтарсан цуглуулга борлуулагдаж эхлэхийг тэсэн ядан хүлээж, одооноос дарааллан зогсохдоо бэлдэж байх зуур брэндүүд шүтэн бишрэгчдийнхээ сонирхлыг улам их өдөөсөөр байна

Энэхүү сурталчилгааны зураг авалтын тайзны арын бичлэгт зөвхөн Кендал Женнер гэлтгүй Balmain-ын бүтээлч захирал Оливье Рустен ч мөн адил өртжээ. Сургуулилтууд, бүжгийн багшийн зөвлөгөөнүүд, камерт өртсөн оператор гээд тайзны арын олон сонирхолтой зүйлсийг бичлэгээс харж болно. Брэндүүд сурталчилгааны зураг авалтын дотоод үйл явцыг огтхон ч нуух бодолгүй байгаа бололтой. Balmain x H&M цуглуулгын хувцаснууд, загвар өмсөгчид ба бүжигчдийн үс засалт, метро зэрэг нь бүхэлдээ бичлэгийг футуристик хэв маягтай харагдуулж байлаа.

цааш үзэх