Батлагдсан: Victoria’s Secret 2018 шоунд оролцох моделиуд
Шоуны тайзнаа анх удаа гарах шинэ моделиуд ба хуучин сахиусан тэнгэрүүд
Уламжлал ёсны дагуу жил бүрийн өдийд Victoria's Secret загварын шоутай холбоотой дуулиан эхэлж, олны анхаарал энэхүү оны хамгийн өндөр хүлээлттэй арга хэмжээн дээр төвлөрдөг билээ. Арваннэгдүгээр сард товлогдсон байгаа загварын шоуны тодорхой огноо, байршил, оролцох уран бүтээлчид зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, тайзнаа алхах эрхээ авсан моделиудын нэрс бага багаар дэлгэгдэж байна. Ингээд олон жил дараалан оролцсон бидний сайн мэдэх сахиусан тэнгэрүүдээс хэн нь үлдэж, энэ жилийн сонгон шалгаруулалтад ямар загвар өмсөгчид тэнцэж чадсаныг хамтдаа харцгаая. Анхааруулж хэлэхэд энэ нь оролцох моделиудын бүрэн жагсаалт биш юм шүү.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт