Хайх

Белла Хадидын удаан хугацааны дараах эргэн ирэлт

Белла Хадидын удаан хугацааны дараах эргэн ирэлт

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Белла Хадид хамгийн сүүлд өнгөрсөн жилийн аравдугаар сард “Coperni” загварын шоунд оролцсоноосоо хойш загварын ертөнцөөс түр хугацаанд завсарлага авсан билээ. Тэрээр 2012 оноос хойш “Лайм” хэмээх өвчинтэйгөө тэмцэж ирсэн ба тус өвчин нь бага зэрэг хүндэрч бие болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахаар шийдэж буйгаа хэлж байсан. Саяхан тэрээр Instagram хуудсаараа дамжуулан өвчинтэйгөө тэмцэж байх үед нь тусалсан хүмүүстээ болон шүтэн бишрэгчдэдээ талархсан пост оруулсан билээ. 

Белла Хадидын удаан хугацааны дараах эргэн ирэлт (фото 1)
Белла Хадидын удаан хугацааны дараах эргэн ирэлт (фото 2)

Харин энэ сарын 10-ны өдөр өөрийн Тикток хуудаснаа “ Таван сарын дараах зураг авалтын анхны өдөр! ” гэсэн тайлбартайгаар тикток бичлэгээ оруулсан байв. Үүнээс харахад Белла Хадид ажилдаа эргэн орж байгаа бололтой.

“Лайм” өвчнөөр Америкт жил бүр 467,000 хүн эмнэлэгт ханддаг ба хар хөлт хачигт хазуулснаар хүнд халдварладаг аж. Хүндэрвэл мэдрэлийн систем болон, зүрх, үе мөчид тархдаг. Лайм нь шумуулд хазуулсан мэт жижиг, жижиг тууралт үүсгэдэг бөгөөд халуурах, бөөлжих, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин зангирах гэх мэт шинж тэмдгээр илэрдэг байна. Хэрэв уг өвчнөөр өвдсөн ч эмчлүүлэхгүй бол зүрхний хэм алдагдах болон сэтгэц мэдрэлд нөлөөлөх зэрэг хүнд хэлбэрт шилждэг. Харин хөнгөн хэлбэрийн лайм өвчин антибиотик ууснаар 2-4 долоо хоног дотор эдгэдэг.

Белла Хадидын дүү Анвар Хадид болон ээж Иоланда Хадид нар ч өмнө нь уг өвчнөөр өвдөж байжээ.

@babybella777

First day back on set in 5 months!

♬ Sprinter Dave x Cench - Spotify Audios

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх