Хайх

Белла Хадид, Ирина Шейк, Кендалл Женнер болон бусад алдартнууд Love сэтгүүлийн халуухан бичлэгт

Белла Хадид, Ирина Шейк, Кендалл Женнер болон бусад алдартнууд Love сэтгүүлийн халуухан бичлэгт

Зул сарын цагалбарын эхний таван өдөр

Text: Ө.Тодгэрэл


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд нээлтээ хийж, шинэ он хүртэл 31 хоногийн турш үргэлжилдэг Love сэтгүүлийн хугацаа тоолдог цагалбар одоогийн байдлаар тав дах хоног дээрээ явж байна. Сэтгүүлийн хамт олон өдөрт нэг олны танил бүсгүй сонгож, түүнийг онцолсон халуухан бичлэг нийтэлдэг уламжлалтай.

Эхний өдрийн гол дүрээр сонгогдсон загвар өмсөгч Белла Хадид ретро маягийн аеробикийн дасгал хийж буйгаар бичлэгт гарах бол, хоёр дах өдрийг Ирина Шейк ба түүний шавар эдлэл урлаж буй бичлэг тодорхойлж, гурав дах өдөр дуучин Рита Ора Скандинав бүсгүйн дүрд хувирснаар, хөгжилтэй бүжгийн хөдөлгөөнүүд хийлээ. Харин дөрөв дэх өдрийн бичлэгт жүжигчин Алек Болдуины охин Айрленд Болдуин Мадоннагийн "Cherish" дуун дээр далайн эргээр зугаалж, тав дах өдрийн гол дүрийг Кендалл Женнер гүйцэтгэлээ. Кендалл энэ удаад үдээсээр чимэглэсэн урт түрийтэй гутал, хагас гэрэлтэх дотуур хувцас ба торгон бомбер хүрэм өмссөнөөр халуухан уур амьсгал бүрдүүлсэн байлаа.

Love сэтгүүлийн мэдэгдэж буйгаар энэ жилийн зул сарын цагалбар поп соёлын нэрэмжит болон хийгдэж, хүн бүрийн сайн мэдэх алдарт мөчүүдийг эргэн дурсах гэнэ. Тухайлбал Ирина Шейкийн оролцсон бичлэг 1990 оны "Ghost" киноны алдартай хэсгийг дуурайсан бол Кендалл Женнерийн бомбер хүрэм The Rolling Stones хамтлагт хүндэтгэл үзүүлсэн юм.

Дараа дараагийн бичлэгт ямар бүсгүйчүүд, ямар дүрд хувирахыг бид тухайн үед нь тоймлон хүргэх болно.

цааш үзэх