Хайх

Белла Хадид, Кейт Мосс, Зои Кравиц болон бусад алдартнууд Calvin Klein-ы намрын сурталчилгаанд

Бүхэл бүтэн оддын арми

Text: Buro.Mongolia


Зураг:

Calvin Klein брэндийн 2016 оны сурталчилгаанд таны төсөөлж чадах, ер нь байж болох бүх л алдартнууд оролцжээ

Марго Робби, Грейс Коддингтон, Фрэнк Оушен, Пресли Уолкер Гербер болон дээр дурдагдсан Зои Кравиц, Белла Хадид, Кейт Мосс (сануулж хэлэхэд Мосс хамгийн сүүлд 2006 онд брэндийн сурталчилгаанд зургаа даруулж байсан юм) болон бусад маш олон жүжигчид, загвар өмсөгчид, тамирчид ба алдартнууд «I _____ in #mycalvins» буюу «Би өөрийн Кельвинтайгаа» гэх дэлхий даяар цацагдах томоохон сурталчилгааны төсөлд цугларчээ.

Энэхүү төсөл нь брэндийн өнгөрсөн хавар эхлүүлсэн сурталчилгааны үргэлжлэл болж байна. Шинэхэн сурталчилгаа Calvin Klein Collection, Calvin Klein Platinum, Calvin Klein, Calvin Klein Jeans ба Calvin Klein Underwear шугамуудыг нэг доор нэгтгэсэн онцлогтой болсон. Тиймээс 25 олны танил хүнийг хамруулж, 50 гаруй ярилцлага бэлдэж, тайзны арын зургийг дэлгэж, тоглолт бүхий бичлэгүүдээс бүрдсэн томоохон цуврал төсөл болсон байна. 

Этгээд стилээрээ алдаршсан зурагчин Тайрон Лебоны хариуцсан зураг авалтад Calvin Klein-ы намрын цуглуулгын гар цүнх, даашинз, дотуур хувцас гэх зэрэг хувцаснууд үзэгдэх болно. Гэхдээ хамгийн гол дүрийг мэдээж хэрэг брэндийн алдарт жийнс гүйцэтгэжээ.

 

 

цааш үзэх