Хайх

Белла Хадид NikeLab ба Рикардо Тиши нарын хамтарсан цуглуулгын сурталчилгаанд

Белла Хадид NikeLab ба Рикардо Тиши нарын хамтарсан цуглуулгын сурталчилгаанд

Шинэ кетүүд хоёрдугаар сарын 23-нд худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Givenchy-гийн хуучин бүтээлч захирал Рикардо Тиши NikeLab брэндтэй дөрөв дэх удаагаа хамтарч, шинэ капсул цуглуулга гаргалаа

Шинэ загвар нь брэндийн 30 гаруй жилийн настай, 1980-аад оны сагсан бөмбөг ба скейтбоард сонирхогчдын хэв маягийг илтгэсэн Nike Dunk Lux High сонгодог пүүзний шинэчлэгдсэн хувилбар болжээ. Дизайнер пүүзний минимал өнгө аястай загварт хэт их өөрчлөлт оруулалгүй, зөвхөн Nike-гийн логог бага зэрэг томсгосон харагдана.

Минимал цуглуулгад цагаан, хар, улаан гэх нийт гурван өнгө давамгайлах болно. Пүүзнүүд Нью-Йоркт хоёрдугаар сарын 10-нд, мөн дэлхийн бусад хотуудад хоёрдугаар сарын 23-нд худалдаанд гарах гэнэ.

Капсул цуглуулгын сурталчилгаанд америкийн загвар өмсөгч Белла Хадид оролцсон бөгөөд тэрээр Рикардо Тишигийн өвдөг дээр сууснаар зургаа даруулжээ.

Сануулж хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Рикардо Тиши Givenchy ордны бүтээлч захирлын суудлыг 12 жил ажилласны эцэст орхисон байгаа.

цааш үзэх