Хайх

Бэлтгэлийн хувцсаа далд хийгээд илүү эмэгтэйлэг загваруудад анхаарлаа хандуулцгаая

Бэлтгэлийн хувцсаа далд хийгээд илүү эмэгтэйлэг загваруудад анхаарлаа хандуулцгаая

Poko брэндийг танилцуулж байна

Text: Buro.Mongolia


Загварын чиг хандлага, агшин зуурын трендүүд хувьсан өөрчлөгдөж байдаг ч цаг хугацаанд огт захирагддаггүй сонгодог загварууд үеийн үед оршин тогтносоор байдаг. Тэдгээр загваруудыг ямар ч хувцастай хослуулахад зохицож, биеийн галбирт төгс сууж, олон янзын нөхцөл байдалд өмсөхөд тохиромжтой байдгаараа эмэгтэй хүн бүрийн шүүгээнд үргэлж онцгой байр суурийг эзэлж ирсэн билээ. Тэр тусмаа сүүлийн үед гадуур хүссэнээрээ явж чадалгүй гэртээ ихэнх цагийг өнгөрөөх болсон хүмүүс оверсайз бэлтгэлийн хувцас, минимал загваруудаас бага зэрэг залхаж илүү эмэгтэйлэг силуэттэй, хээнцэр загваруудад эргээд дурлаж байна. Тиймээс л бид спорт хослолуудаа дахин гаргаж өмсөх дараагийн ээлж иртэл шүүгээндээ далд хийн, даашинз, хослол гээд аль болох дэгжин хувцаснуудад хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд энэ нь ч хамгийн зөв алхам юм.

Бэлтгэлийн хувцсаа далд хийгээд илүү эмэгтэйлэг загваруудад анхаарлаа хандуулцгаая (фото 1)
Бэлтгэлийн хувцсаа далд хийгээд илүү эмэгтэйлэг загваруудад анхаарлаа хандуулцгаая (фото 2)

Яг ийм сонгодог, эмэгтэйлэг загваруудыг урладаг дотоодын нэгэн брэндийг танилцуулж байна. 2016 онд үүсгэн байгуулагдсан Poko брэнд нь Монголын загварын салбарт хөл тавиад удаагүй байгаа ч энэ хугацаанд 600 гаруй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон өөрсдийн гэсэн үйлдвэрээ байгуулж, хоёр ч салбар дэлгүүрээ нээж, нийт 12 коллекци танилцуулаад амжжээ. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд Казахстан улсын Алматы хотын "Форум Молл"-д салбар дэлгүүрээ нээсэн билээ.

Тэдний урласан загварууд тайван атлаа харц булаам. Ажил хэрэгч мөртлөө дэгжин. Сонгодог хэрнээ тренди. Энэхүү брэнд нь тав тухыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ загварын мэдрэмжээ алдахыг хүсдэггүй ажил хэрэгч, эрх чөлөөтэй эмэгтэйчүүдэд зориулагдсан юм. Мөн Poko загваруудаа бат бөх, агаар сайн нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саадгүй, хүний биед харшил өгөхгүй байгалийн гаралтай даавуу ба олон улсын стандартын чанар хангасан материалуудаар хийдэг гэдгээрээ онцлог.

Бэлтгэлийн хувцсаа далд хийгээд илүү эмэгтэйлэг загваруудад анхаарлаа хандуулцгаая (фото 3)

Савхин загварууд болон хослол давамгайлсан хаврын шинэ коллекци

Хөлөөсөө толгой хүртлээ савхиар хувцасласан total-look, сул эсгүүртэй загварлаг хослолоор дагнасан ажил хэрэгч төрхүүд, эсвэл харц булаам тод өнгөнүүд загварын тайзнаас эхлээд их хотын гудамжинд үзэгдэх street style төрхүүдэд давамгайлж, энэ хаврын үндсэн трендүүдийн нэг болж байна. Poko брэндийн 2021 оны хаврын шинэ цуглуулгад ч мөн биеийн галбирыг ашигтай байдлаар тодотгосон савхин даашинз-хүрэм, жакет, сул эсгүүртэй хослол, урин дулаан улирлыг илтгэх тод өнгийн даашинзууд гээд сүүлийн үеийн чиг хандлагыг шингээсэн төрөл бүрийн загварууд багтжээ. Түүнчлэн нарийн оёдлууд, сонирхолтой хуваалт зэргээр загваруудаа баяжуулан, хувцас бүрийн детальд өндөр ач холбогдол өгчээ.

POKO брэнд

Хаяг: Зайсан Хилл, 4 давхар

Утас: 77114502

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх