Хайх

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд

"Jentle Home"

Text: Buro.Mongolia


BLACKPINK Jennie Gentle Monster брэндтэй хамтарсан "Jentle Home" нарны  шилний цуглуулга гаргаж, сурталчилгааны нүүр царайгаар тодорлоо. Сурталчилгааны зургийг загварын гэрэл зурагчин Хьюго Комте дарсан ба тэрээр хэтрүүлэгтэй уур амьсгалтай гэрэл зургуудаараа алдартай нэгэн билээ. 2000-аад оны хэв маяг мэдрэгдэх "Jentle Home" цуглуулгад муур загварын шил, гинжин оруулгатай дөрвөлжин нарны шил зэрэг ретро-винтэж загварууд багтжээ.

"Jentle Home" цуглуулга дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн худалдаанд гарах ба үнийн хувьд 130-260 ам.доллараар худалдаалагдах ажээ. Түүнчлэн Gentle Monster брэнд шинэ цуглуулгад зориулсан поп-ап дэлгүүрийг Сөүл хотноо нээхээр болсон байна.

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд (фото 1)

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд (фото 2)

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд (фото 3)

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд (фото 4)

BLACKPINK Jennie Gentle Monster-ийн сурталчилгаанд (фото 5)

цааш үзэх