Хайх

Bottega Veneta Бээжинд үзэсгэлэн нээлээ

Bottega Veneta Бээжинд үзэсгэлэн нээлээ

Бээжинд байгаа Бюрогийн уншигчдын анхааралд

Text: Buro.Mongolia


Зураг:

Bottega Veneta-гийн бүтээлч захирал Томас Майер Бээжин хотын Ullens Center for Contemporary Art төвд “Art of Collaboration” үзэсгэлэнгээ дэлгэж байна

Art of Collaboration төсөл нь Италийн Bottega Veneta брэнд болон бие даасан зураач ба гэрэл зурагчдын хамтран бүтээсэн сурталчилгааны зургуудаас бүрдэж байна. Энэхүү төсөлд Нан Голдин, Сетфен Шор, Дэвид Армстронг, Тина Барни, Райан МакГинли гэх зэрэг алдар нэртэй гэрэл зурагчид оролцжээ. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг Rizzoli хэвлэлийн газар өнгөрсөн жил ном болгон гаргаж байсан гэнэ.

Эдгээр сурталчилгааны зургуудаас бүрдсэн үзэсгэлэн өмнө нь Милан, Мадрид, Токио хотуудад тавигдаж байсан бөгөөд энэ удаад Бээжин хотод хүрэлцэн ирлээ.

Bottega Veneta Бээжинд үзэсгэлэн нээлээ (фото 1)

"Гэрэл зураг бол миний хамгийн том сонирхлуудын нэг юм. Би гэрэл зургийн ачаар Bottega Veneta брэндийн мөн чанарыг харуулах дуртай" хэмээн Томас Майер үзэсгэлэнгийн талаар WWD сэтгүүлд ярьжээ.

Үзэсгэлэн зургаадугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

 

цааш үзэх