Хайх

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа

Text: Buro.Mongolia


Blumarine

2000-аад оны гоо зүй

Blumarine брэндийн бүтээлч захирал Николя Броньяно цуглуулгууддаа галзуу, эрх чөлөөтэй гэх үгсээр тодорхойлогддог 2000-аад оны хэв маягуудыг шингээх дуртай нэгэн билээ. Түүний урласан намар-өвөл 2022 цуглуулгад тод ягаан туяанууд, мини юбканууд болон жижиг үслэг цүнхнүүд давамгайлсан ба сурталчилгааны зургуудаас харагдах усан бассейн дотор орсон ягаан Mercedes-Benz автомашин мөн тухайн үеийн уур амьсгалыг бүрэн илэрхийлж чадсан юм.

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 1)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 2)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 3)

Loewe

Сюрреалист хэв маягийн элементүүд 

Брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон урлаг болон загвар салшгүй холбоотой гэх санааг цуглуулга бүрдээ шингээхийг эрмэлздэг. Энэ удаад ч тэрээр энэ уламжлалаа хадгалан ирэх улиралд зориулан гаргасан цуглуулгадаа сюрреализм чиглэлийн элементүүдийг оруулжээ. Балар эртний үеийн хүмүүсийн хувцсыг санагдуулам үслэг загваруудыг урлахдаа тэрээр сюрреалист уран бүтээлч Мерет Оппенхаймын бүтээлүүдээс санаа авсан бол латекс материалтай загварууддаа Линда Бенглисийн бүтээлүүдийн өнгө аясыг шингээсэн байна. Харин уруулын хэлбэртэй кроп топууд Сальвадор Далигийн алдарт буйданг санагдуулна. Шинэ цуглуулгын сурталчилгааны зургуудыг зурагчин Дэвид Симс дурандаа буулгаж, зураг авалтад зориулж зураач Антея Хамильтоны урласан том шар хулууны хэлбэртэй уран баримлуудыг ашиглажээ. Энэ нь мөн л цуглуулгын ерөнхий концепцтой уялдаж чадсан байна.

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 4)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 5)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 6)

Miu Miu

Цоо шинэ нүүр царай 

Miu Miu брэнд хараахан олонд танигдаагүй байгаа залуусыг шинэ цуглуулгадаа урин оролцуулжээ. Тодруулбал, Чех улсаас гаралтай загвар өмсөгч Мати Дразек болон дуучин Бьоркийн охин, саяхан жүжигчний гараагаа эхлүүлсэн Исадора Бьаркардоттир Барни нар брэндийн намар-өвөл 2022 цуглуулгын сурталчилгааны нүүр царайгаар тодорсон байна. 

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 7)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 8)

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 9)

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 10)


Fendi

Эргэн ирэлт

1990-ээд оны хамгийн нэр хүндтэй моделиудын жагсаалтыг тэргүүлж явсан загвар өмсөгч Линда Евангелиста карьертаа хэсэг хугацаанд завсарлага авсны эцэст эргээд ажилдаа орж, Fendi ордны шинэ цуглуулгын сурталчилгаанд оролцжээ.

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 11)

Moschino

Бүх цаг үеийн шилдгүүдээс урам зориг авсан нь

Шинэ цуглуулгын сурталчилгааны зураг авалтыг алдарт зурагчид Стивен Мейзел болон Серф де Дудзеле нар авчээ. Тэд 1940–1950 оны хооронд Лумис Дин зурагчны Christian Dior-т зориулан дарсан сурталчилгааны зургуудаас болон 1947 онд зурагчин Ирвин Пенны Vogue сэтгүүлд зориулан дарсан 12 моделийн бүрэлдэхүүнтэй зургуудаас сэдэл аван ийнхүү нэгэн бүтээлч ажлаа толилуулсан байна. 

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 12)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 13)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 14)
Vogue, 1947
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 15)
Christian Dior, 1950

Botter

Эрүүл биед саруул ухаан оршино

Nina Ricci-д гурван жилийн турш бүтээлч захирлуудын албан тушаалыг гүйцэтгэсэн туршлагатай дизайнеруудын үүсгэн байгуулсан Botter брэнд өөрийн концепцоороо үргэлж олны сонирхлыг татсаар ирсэн билээ. Брэндийн ирэх улирлын сурталчилгааны нүүр царайгаар усанд үсрэлтийн тамирчин Йона Найт Уисдом тодорч, сурталчилгааны хүрээнд түүний ус руу үсэрч буй мөчийг дуранд буулган харуулсан байна.

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 16)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 17)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 18)

Jil Sander

Шинэ загварууд анхаарлын төвд

Jil Sander брэнд энэ удаад шинэ цуглуулгын сурталчилгаандаа моделиуд, төрөл бүрийн чимэглэл зэрэгт ач холбогдол өгөлгүй, оронд нь цуглуулгад багтсан загваруудыг илүү онцолсон зураг авалтыг толилууллаа. Сурталчилгаанаас Cannolo цүнх, мөнгөн зүүлт, сүлжмэл гутал зэрэг шинэ цуглуулгын загваруудтай илүү ойроос танилцаарай. 

Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 19)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 20)
Намар-өвөл 2022 улирлын хамгийн сонирхол татам 7 сурталчилгаа (фото 21)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх