Хайх

Bulgari Зул сарын уур амьсгал бүрдүүлж байна

Bulgari Зул сарын уур амьсгал бүрдүүлж байна

Баярын цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Зул сарын баярт зориулсан шинэ цуглуулга арваннэгдүгээр сарын эхээр худалдаанд гарна

Bulgari брэндийн үзэж буйгаар баярын өдрүүдэд үнэт эдлэл их чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Хүн бүр баярын уур амьсгалд зохицуулж өөрийн төрхөө бүрдүүлэхээс гадна ойр дотнын хүмүүстээ үнэ цэнэтэй бэлэг өгөхийг хүсдэг шүү дээ. Тиймээс Bulgari брэнд энэ жил баярын өдрүүдэд эртнээс бэлдэхээр шийдэж, гоёлын аксесуарын тусгай цуглуулга дээр ажиллаж эхэлжээ.

Баярын цуглуулгыг бүтээхдээ Bulgari 1960-аад оноос сэдэл авч, ихэвчлэн алтан ба бадмаараг улаан өнгөтэй загварууд урласан гэнэ. Яг л өвлийн онцгой уур амьсгалыг санагдуулдаг сонгодог өнгөнүүд байгаа биз?

Цуглуулгад багтсан клач цүнх, савхин материалтай жижиг аксесуарууд нь 415-3000 долларын үнэтэйгээр ирэх арваннэгдүгээр сарын эхээр худалдаанд гарна.

цааш үзэх