Бяцхан ханхүү: Невилл Жейкобсын анхны сэтгүүлийн нүүр
Пэрис Хилтоны хамт
Дизайнер Марк Жейкобсын гайхамшигт бултерьер Невилл Жейкобс хэдий маш алдартай ч одоо хүртэл сэтгүүлийн нүүрэнд гарсан туршлагагүй билээ. Гэхдээ энэхүү жижиг алдаа одоо засагдсан юм. Paper сэтгүүлийн хамт олон өвлийн дугаарынхаа гол баатраар Невиллыг сонголоо. Сэтгүүлийн нүүр хуудасны зураг дээр Невилл тун ганган хувцаслажээ. Том шигтгээ бүхий чимэглэлтэй улаан дүрэмт хувцас өмссөн Невилл тоглоомон цэргийг санагдуулах болно. Тэр үргэлж Marc Jacobs брэндээр хувцаслаж, олон гэнэтийн төрх гаргах дуртай аж. Харин сэтгүүлийг худалдаж авсан нэгэн Невиллын бүрэн хэмжээний зураг авалтыг сонирхох боломжтой болно.
Paper сэтгүүлийн өвлийн бусад дугаарын нүүр хуудсанд Невилл Жейкобсоос гадна Клоуи Севиньи, Люси Хейл ба Пэрис Хилтон нар гарах гэнэ.