FKA twigs, Жастин Бибер, Кендалл Женнер болон бусад алдартнууд Calvin Klein-ы супер сурталчилгаанд
Бүх одод
Энэ улиралд ихэнх загварын ордууд “оддын өвчин”-д автаж байх шиг байна. Жүжигчид, найруулагчид, хөгжимчид загвар өмсөгчдийн ажлыг булааж, брэндүүдийн сурталчилгаанд оролцох боллоо. Тухайлбал Calvin Klein-ы шинэ сурталчилгаа 30 зургандаа маш олон оддыг нэгтгэжээ
Calvin Klein-ы өргөн хүрээтэй зураг авалт эрт дээр үед хэвлэгддэг байсан "Бүх оддын цуглаан" нэртэй сэтгүүл мэт болжээ. Calvin Klein-ы хамт олон ээлжит #mycalvins сурталчилгаандаа зориулж салбар бүрийн алдартнуудыг урин авчиржээ. Жагсаалтад Кендалл Женнер ба Жастин Бибер, Кендрик Ламар ба FKA twigs, Fetty Wap ба Joey Bada$, Эбби Ли Кершоу ба Саския де Брау болон бусад арав гаруй алдартай загвар өмсөгчид багтсан байгаа.
Calvin Klein хавар-зун улирлын сурталчилгаандаа алдартнууд урьж авчирсан анхны брэнд биш юм. Louis Vuitton-ы нүүр царайгаар Жейден Смит тодорч, Dior Homme-гийн сурталчилгаанд The ХХ хамтлагийн Оливер Сим тоглосныг та бүгд санаж байгаа биз ээ.